Жил жилийн наадмаар ямар бөхчүүд цол нэмэх бол гэж бөх сонирхогчид өөр хоорондоо ярилцаж байдаг. Тааврын уралдаан отож суугаа хүмүүс ч бий. Тэдний "нэр дэвшүүлж” байгаа бөхчүүдийн тоонд багтаж байгаа дөрвөн хүчтний тухай уншигчдын анхааралд хүргэж байна. Зурагт буй дөрвөн бөхийг энэ зуны наадмаар цолоо ахиулах байх гэж бөх сонирхогчид тааж байна. Баруун гараас улсын заан Ч.Санжаадамба. Архангай аймгийн Хашаат сум, "Бөх билэгт” дэвжээний гол найдвар энэ нөхөрт зааланд бяр чадлаа гайхуулдаг шигээ барилдвал улсын баяр наадмын түрүү энүүхэнд ер нь аваргын дайтай бөх гэдэг.
Хоёр дахь бөх нь Булган аймгийн Могод сумын харьяат, улсын өсөх идэр начин Э.Энхбат. Уран барилдаантай бөх хэн бэ гэвэл түүнийг тун дээгүүр жагсааж болно. Бөх сонирхогчид түүнийг зааны энтэй бөх гэж тооцдог. Жүдогийн олон улсын хэмжээний мастер цолтой хүн. Тиймдээ хазах, хайрахаас бусдыг хийж барилдана даа.
Гурав дахь нь улсын залуу гарьд Б.Гончигдамба. Завхан аймгийн Их-Уул сумын унаган хүчтэн. Өнгөрсөн жилийн наадмаар үзүүрлэж гарьд цол хүртсэн. Энэ бол түүний авах цолны дээд тал нь биш гэж бөх сонирхогчид хэлээд байгаа. Б.Гончигдамбын нэг онцлог нь бөх хүнд байх эгэл даруу шинжийг өөртөө шингээсэн, хэдийд ямар мэх хийхээ нарийн тооцоолж барилддаг. Ийм хүн юм сурна даа гэдэг шиг ямар ч цолны эзэн байж болох бөх дөө. Улсын наадмын түрүү бөх гээд зогсож байхыг хэн ч байг гэхгүй биз.
Бөхийн мэдээ сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих