Онон голын тахилгыг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын 2019 оны А/132 дугаар захирамжаар байгуулагдсан аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Уул сумын ахмадуудтай уулзаж, 2 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулав. Байгаль дэлхий, лус савдгаа аргадах заншлаар Онон голын тахилгыг Билгийн тооллын Арван долоодугаар жарны "Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн хаврын адаг сарын хорин таван буюу 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30602
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих