Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор батлагдсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ улс орон даяар эхэлж байна.
Энэхүү хөтөлбөрийг Дорнод аймагт хэрэгжүүлэхээр аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, ЭМГ, БОЭТ, ЭМНДТ, БСУГ, ГБХЗХГ болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран өнөөдөр 1, 7, 12 дугаар цэцэрлэгүүдэд нээлтийн үйл ажиллагааг зохионбайгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга, холбогдох агентлаг, хэлтсийн удирдлагууд, цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүд оролцлоо.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 2-12 насны 19557 хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон эмчлэн эрүүлжүүлэх 7 төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
Мөн Эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл бүхий БЭСУ, Гандент, Супер дент, Фамили смайл зэрэг хувийн хэвшлийн эмнэлэгүүдтэй Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгаас гэрээ байгуулж, хүүхдийн шүднийг эрүүлжүүлэх асуудлыг цогцоор нь шийдэн ажиллаж байгаа тул иргэд эдгээр 4 эмнэлгээс аль ч эмнэлгийг сонгон үйлчлүүлэх бүрэн боломжтой.
Эдгээр эмнэлгүүд 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2-12 насны хүүхдүүдийн шүдний үзлэг үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд эмчилгээний ачаалал их байгаатай холбогдуулан иргэд хүүхдээ үзүүлж, эмчилгээнд хамруулахдаа урьдчилан цаг товлож үзүүлэх юм.
"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр нь 2019-2023 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2-12 насны хүүхдийн шүдний өвчлөл буурч, амны хөндийн эрүүл ахуй сайжран, хүүхдүүд архаг болон суурь өвчлөлөөс сэргийлэх боломж бүрдэх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих