Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх зорилгоор "Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт”-ыг Бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газар болон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийг түшиглэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулж, өнөөдөр "Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт"-д хамрагдсан албан хаагчдад СЕРТИФИКАТ гардууллаа.
Энэхүү сургалтад Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд, 26-дээш насны цэргийн алба хаагаагүй төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтнууд хамрагдсан бөгөөд сургалт 14 хоногийн турш үргэлжилж, 1 дүгээр долоо хоногт Бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газарт танхимын багц хичээлээр онолын мэдлэг олгон, 2 дугаар долоо хоногт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Хээрийн сургалтын төвд тусгай бэлтгэлд хамруулсан нь энэ удаагийн "Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт"-ын онцлог байлаа.
Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтаар цэргийн нийтлэг дүрэм, зэвсэглэл, цэргийн техник, тактикийн арга ажиллагааны талаар цэргийн анхан шатны мэдлэг олгон, тэдний сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлсэн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих