Бид Дорнод нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх 10 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулж, түүнийгээ 7 төсөл болгон хэрэгжүүлж байгаа билээ.
Эдгээр төслийн нэг нь "Дорнод нутгийн Аялал жуулчлалын 1000 бүтээгдэхүүн" төсөл бөгөөд тус төслийн хүрээнд Дорнод аймгийн Урд сумдын нутаг дэвсгэрт байдаг байгаль, түүх, соёлын үзмэрүүдийг холбосон аяллын маршрутыг хийж дуусгаад байна.
Тус ажлыг Төрийн зарим чиг үүргийг ТББ -р гүйцэтгүүлэх мeнeжмeнтийн хүрээнд аймгийн ЗДТГ, ОУАЖТ - тэй хамтран гүйцэтгэсэн юм.
Одоо уг маршрутын дагуу аялах аяллын хөтөлбөрийг МСҮТ - ийн Аялал жуулчлалын Хөтөчийн ангийн оюутнууд боловсруулж дуусаж байна.
Маршрутын зураг дизайныг Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн Сүлжээний байгууллага Фокус студид хийж гүйцэтгэв.
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих