Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон 2019 оны "Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан 4 дүгээр сарын 24-ны өдрөөс Дорнод аймгаас эхлэн тоглохоор өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирлээ.
"Театрын өдрүүд” хаврын тоглолт нь нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон орчин үеийн, хүүхдийн зэрэг бүх төрөл жанрын шилдэг бүтээлүүдээс дээжлэн хүргэх бөгөөд:
Б.Цогнэмэхийн бүтээл "Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг 04 дүгээр сарын 24-ны өдрийн 13:00, 19:00 цагуудад, 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19:00 цагт,
Л.Өлзийтөгсийн зохиол "Бүсгүйн зурвас” нийгмийн уянгын драм 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15:00, 19:00 цагуудад,
Э.Оюуны зохиол "Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг 04 дүгээр сарын 27-ны өдрийн 14:00, 18:00 цагуудад,
С.Михалковын "Бардам туулай” хүүхдийн жүжиг 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00, 14:00 цагуудад, 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагт, 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагт Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт тус тус тоглогдоно.
Эрхэм Дорнодчууд та бүхнийг "Театрын өдрүүд” хаврын тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих