Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, эзэн
нь орхиод явсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудалд УИХ-ьга гишуүн,
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг санал болгосон.
Угтаа бол Х.Баттулга сайд Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын гишүүдийн "давхар дээл"-ийг тайлуулахыг дэмжиж, сайдын суудлаасаа татгалзсан. Орондоо мэдээж дан дээлтэй нэгнийг суулгайсай гэсэндээ ийм шийдвэр гаргасан. Харамсалтай нь Х.Баттулгын дэмжсэн Ерөнхийлөгчийн Засгийн газарт салхи оруулах санаачлагыг Ардчилсан намынхан үл тоож буйгаа үйлдлээрээ батлав. Энэ бол ардчилсан Ерөнхийлөгчийн үг Ардчилсан намынханд үнэгүйдэж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх Хамтарсан Засгийн газар бутарч байхад л "давхар дээл"-ийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын үр дүнд засгаас зургаан суудал сугалж чадсан Ардчилсан намынхан гурван жил зургаан сар МАН-тай "хөнжил" хуваасньгхаа дараа гэнэтхэн хамтарсан Засгийн газраас гарах болсноо мэдэгдсэн. "Ирэх сонгуулиар ард иргэддээ ойлгомжтой, үзэл баримтлалаараа ялгарч харагдах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд АН Засгийн газраас гарахаар боллоо" хэмээн зарласан нь тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболдод хүндхэн цохилт болж, эгээтэй л түүнийг ухаан алдуулчихаагүй.
Тиймдээ ч Ерөнхий сайд Сү.Батболд "Дахин нухацтай ярилцаж үзээч" гэж гуйсан өнгө аяс бүхий үгийг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг руу "шидсэн" ч, амжилтыг эс олсон юм. Үүнд нь өширхсөн үү, Сү.Батболд "Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэгч боллоо" хэмээн суудал нь суларсан зургаан сайдын оронд томилох хүмүүсийнхээ нэрсийг гялс тодруулж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-иар батлуулсан билээ.
Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүнээр давхар томилохгүй байх зарчмыг барина шүү. Ашваа муу жишгээс зугтаж, сайн жишгээ авч явах нь дээр. Тэгээд ч хамтарсан Засгийн газар байгуулах үед шинээр бий болгосон Тэргүүн шадар сайдын орон тоог одоо байлгах шаардлагагүй" хэмээн энэ хаврын чуулганы учир утгыг алдагдуулсан гэх тодорхойлж болох "Давхар дээл"-ний асуудлыг хөндөж байсан. Ерөнхийлөгчийн хэлсэн санаачлагыг Сү.Батболд дэмжсэн үү, аль эсвэл анхнаасаа гаднаас томилох бодолтой байсан уу Засгийн газрын зургаан сайдын гурвыг нь "дан дээл"-тэй байхаар санал оруулсан. Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаярыг, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад Ц.Дашдорж, Сангийн сайдад Д.Хаянхярваа нарыг парламентаас санал болгосон бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Цогтбаатарыг, Эрүүл мэндийн сайдад Н.Хүрэлбаатарыг, Тэргүүн шадар сайдад У.Хүрэлсүх нарыг гаднаас томилуулахаар санал оруулж ирсэн.
Гэвч Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн 'Тэргүүн шадар сайдын орон тоог одоо байлгах шаардлагагүй" гэснийг ёсчлон биелүүлж, намынхаа генсек У.Хүрэлсүхийг Тзргүүн шадар болголгүй үлдээсэн юм.
Ийнхүү Сү.Батболдын тэргүүлж байсан танхимд Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу "дан дээл"-тэй хоёр сайд томилогдож, үүнийг ч өнөөгийн эрх баригч Ардчилсан намынхан дэмжиж байсан түүх бий. Гэтэл үүнээс зургаахан сарын дараа байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газрын 19 сайдын 17т нь "давхар дээл"-тэйгээр томилсон нь ардчилсан Ерөнхийлөгчийнхөө үгийг Ардчилсан намынхан үл тоосон хэрэг болсон.
Үгийг нь үл тоож байгаад уурссан уу, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар "давхар дээл"-ийг нь тайлуулахаар зүтгэсэн. Хэлж байсан үг нь хуулийн төсөл болоод ороод ирсэн учир Ардчилсан намынхан бантсандаа болоод ч тэр үү дэмжээд явсан. Харин үүнийг нь сөрөг хүчнийхэн овжноор ашиглаж, хуулийн төслийн хэрэгжих хугацаанд өөрчлөлт хийж, золтой л Н.Алтанхуягийн танхимыг хамраар нь газар мөргүүлчихээгүй. Журмын нөхдөө ил, далдаар дарамталж байж засгаа авч үлдэхдээ парламентын түүхэнд анх удаа эцсийн хэлэлцүүлэг хүртлээ явсан хуулийн төсөл унасан.
Хаврын чуулганы хийсэн ганц ажил нь болоод байсан хуулийг төслийн унагаснаар Ерөнхийлөгчийн хэлсэн үг, хийсэн үйлдэл нь хог болон үлдсэн. Унагасан шалтгаанаа ч сөрөг хүчинтэй холбож, асууддыг өөрөөсөө холдуулсан угшил нэгтэй намын нөхдөдөө Эби Ерөнхийлөгч лав сайныг ерөөгөөгүй л байх. Удаа ч үгүй байтал улам сөрж буй аятай Ш.Түвдэндоржийг сайд болгоно хэмээн зүтгэх Н.Алтанхуягийг яаж ойлгохоо намын жирийн гишүүд нь мэдэхээ болиод буй юм..
Б.ДАВААТОГГОХ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих