Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жил, Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд "Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг " 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү өдрийг манай аймаг өнөөдөр амжилттай зохион байгуулж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын үйл ажиллагааны хэрэгжилтийг сурталчлах, төрийн байгууллагуудаас үзүүлж байгаа ажил, үйлчилгээний нэр төрөл , хүртээмжийг олон нийтэд таниулах , хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" -т аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа болон нийгмийн салбарын байгууллагын удирдлагууд оролцлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих