Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, уул, усаа тахин шүтэж аргадах заншил бүхий энэхүү тахилга Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг Битүүгийн адаг хэмээх газар зохион байгуулагдлаа. Тахилгын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Баян-Уул сумын ИТХ, ЗДТГ хөрш зэргэлдээх Цагаан-Овоо, Баяндун, Хэнтий аймгийн Дадал сумын төлөөлөл, Баян-Уул сумын Улаанбаатар, Дорнод аймагт амьдарч буй нутгийн ард иргэд, Баян-Уул сумын нутгийн зон олон оролцлоо.
Тахилгын үеэр аймгийн Бурхан шашны төв "Данриг Данжаалин" хийдийн лам, хуврагууд газар лусын ном хурж, алтан гадас одонт Хөгжимт драмын театрын болон Баян-Уул сумын соёлын төвийн уран бүтээлчид, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уран бүтээлээ толилуулж, хүчит бөхийн барилдаан, хүүхдийн барилдааныг зохион байгууллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30800
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих