Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхголын байлдааны ялалтын 80 жилийн ойн нээлтийн үйл ажиллагааг Дорнодчууд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, Чойбалсан хотын иргэд, оролцож орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд "Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийнхан арга хэмжээг шууд дамжуулан ажиллаа.
Тусгаар тогтнолын талбайд Монгол улсын цор ганц дайны үзмэртэй Халхголын "Ялалт” музей, аймгийн музейн нүүдлийн үзмэр дэлгэж Халхын голын дайны холбогдолтой үзмэрүүдийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байсан бөгөөд, мөн зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд ашиглагдаж буй байлдааны зэвсэг текникүүдийг иргэдэд сонирхуулан тайлбарлаж байлаа.
Аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид болон "Дорнын бүжиг” клубийн сурагчид цэрэг эх орны сэдэвтэй уран бүтээлүүдээр ая дуугаа өргөж, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, салбарын бүрэлдэхүүн жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтуудыг иргэдэд сонирхууллаа. Энэ үеэр Ерөнхий боловсролын сургуулийн 500 сурагчид яруу найрагч Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол” шүлгийг Монгол улсын газрын зургийг дүрслэн зогсож уншиж толилуулсан нь иргэдийн бахдалыг төрүүлж байлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих