Хан-Уулын тахилга зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Хэрлэн голын модон гүүрний ашиглалт муудсан, байгаатай холбогдуулан иргэдийн зорчих аюулгүй байдлыг хангах үүднээс модон гүүрний хөдөлгөөнийг хааж Зүүн болон Баруун цементэн гүүрээр Хан-уулын чиглэлд тээврийн хэрэгслээр иргэд зорчихоор боллоо.
Тахилгын үйл ажиллагаа өглөө 07:30 минутад аймгийн төв Данригданжаалан хийдийн лам хуврагууд Мэгзэм, Итгэл, Очирваань, Далх бурхан, Намдаг сан даллага, Хан-Уулын сан, Их даллага, Даш, зэрэг бурхны ном айлдана. Хөгжимт драмын театрын уран бүтээлчид уртын дуу, морин хуурын аялгуугаар сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлнэ. Тахилгын үеэр Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоо "Эрдэнийн Очир” одонгоор шагнагдсантай холбогдуулан аймгийн төвийн бүсийн Их нас, Соёолон, Хязаалан насны хурдан морьдын уралдаан зохион байгуулагдана. Нийтийн тээврийн үйлчилгээнд 5 чиглэлд өглөө 8 цагт автобус Төмөр зам, Сликат, Өвөр-эрээн, Танк, Бунханы чиглэлийн эцсийн зогсоолоос маршрутын дагуу иргэдэд үйлчилж баруун гүүрээр Хан-уулын чиглэлд үйлчлэх бөгөөд уншлага ном дууссаны дараагаар 10 цагт аймагруу төврүү буцах юм.
Иргэд та бүхнийг тахилгын үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30858
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих