
Судалгааны анкет нь анхнаасаа их учир дутагдалтай байсан нь иймэрхүү зөрчил гарахад нөлөөлсөн байх. Иргэдээс цуглуулсан мэдээллийн сангаас хамгийн бага үнэлгээтэй өрхөд хүнсний талон олгож байна. Урд жилүүдэд мянгат малчин айл хүртэл хүнсний талон авч байсан тохиолдол гарч л байсан. Харин энэ жил арай л гайгүй болов уу гэж найдахаас. Хүнсний талоныг дагаад хөнгөлөлтийн жагсаалтад орсон барааг нийлүүлэх дэлгүүрүүдийн асуудал хөндөгддөг. Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх дэлгүүрүүд нь бараагаа хангалттай татаагүй, өндөр үнэтэй гэсэн гомдол ч эхнээсээ гараад эхэлсэн.
Хэрлэн сумын хэмжээнд энэ жил 25 дэлгүүр талоны барааг олгоно. Харин бусад сумдад 1 дэлгүүр олгох юм байна. Уг талоноор дотоодод үйлдвэрлэсэн 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг олгох гэнэ. Үүнд, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс, жимсгэнэ орно. Архи, согтууруулах ундаа, тамхи, ахуйн бараа худалдах, худалдан авахыг хоригложээ.
ДОРНОД

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3087
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих