Дорнод аймгийн Засаг даргын санаачлагаар "Архигүй амьдрал" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Монгол улсын ЗГ-ын "Архигүй-Монгол" байхын төлөөх үйлсийг хэрэгжүүлэхэд энэхүү "Архигүй амьдрал" хөтөлбөрийн гол зорилго чиглэгдэж байна. Дорнодын иргэн бүхэн "Архигүй амьдрал"-ын төлөө, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхийн төлөө, нийгэмдээ тустай иргэн байхын төлөө хамтдаа зүтгэж бүгдээрээ нэгэн санаа зорилгын дор нэгдэж ажиллаж байж уг хөтөлбөрийн үр дүн эерэг гарах ёстой. Өнөөдөр "Архигүй амьдрал" хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг хуралдаж хөтөлбөрийн зорилго чиглэл, тусгагдах асуудал, хийх ажлынхаа талаар санал солилцож ирэх сараас хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.
"Архигүй амьдрал" хөтөлбөрийн хүрээнд архины хамааралтай иргэдийн эрүүл мэнд, нийгэмд үүсч буй сөрөг үр дагавруудыг арилгах, урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөө өгөх, өсвөр үеийнхэн болоод залуучуудад чиглэсэн дэд хөтөлбөр, аян өрнүүлэх, олон нийтийн байгууллагуудын оролцоо, санаачлагыг нэмэгдүүлэн хамтын уялдаа холбоотой ажиллах гэх мэт олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр тусгажээ.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3089
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих