Ирвэс бол муурын овгийн амьтан. Энэ овогт ирвэсээс гадна бар, шилүүс, мануул, цоохондой муур зэрэг олон төрлийн амьтад ордог. Ирвэсийн биеийн урт 1100-130 см, сүүл нь 80-100 см, жин нь 35-45 кг байдаг. Хааяа 75 кг хүртэл жинтэй ирвэс тохиолддог. Ирвэс нь амьтны цус сорж, махыг нь иддэг махчин амьтан юм. Голдуу янгир, аргал, угалз, туулай, хулгана, тарвага, зурам, хойлог, заримдаа ургамлаар хооллодог бөгөөд ан амьтан ховордсон үед мал барьж иддэг.
Манай улс 1972 оноос улаан номонд оруулсан. Ирвэс нь удаан үрждэг, гол төлөв 2-3 гүен төрүүлдэг. Ирвэс амьтны цус сорж хоол сайн идээд унтахаараа ухаангүй мэт болно. Хадны хонгилд унтдаг байртай байдаг ба голдуу ганцаар амьдарна. Хаана байгаль орчин, онгон дагшин, цэвэр ариун газар байна тэнд ирвэс байдаг. Гоолиг биетэй, цэвэрч тэр амьтныг “байгалийн элчин сайд” гэдэг. Мөн 5 амтай амьтан ч гэдэг. Түүний 4 том тавхай, хумс нь ярзайсан ам гэсэн үг. Сүүл нь хүчтэй, ямар ч амьтныг сүүлээрээ цохиж унагана. Ирвэсийг зоо паркад үржүүлдэг ба дэлхийд 7000 орчим ирвэс байна гэж үздэг байна.
Р.Буяндэлгэр
Эх сурвалж: "Налайхын амьдрал"
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих