Дорнод аймгийн Зүүн бүсийн эрдмийн уурхай болсон "Дорнод дээд сургууль"-д "Орон нутгийн их дээд сургуулиудын тулгамдсан асуудал, шийдэрлэх арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай зохиогдлоо.
Хөдөө орон нутгийн их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид цугларан өөрсдийн өмнө тулгарч байгаа асуудлаа ярилцаж, зөвлөлдөн цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар зөвлөмж гаргасан байна. Эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хот болон 8 аймаг, гадаад, дотоодын нийт 120 гаруй зочид төлөөлөгч оролцсон байна.
Хурлын үеэр "Орон нутаг дахь их, дээд сургуулиудын нийгмийн тулгамдсан асуудал","Орон нутаг дахь их дээд сургуулиудын боловсролын шинэчлэлийн асуудал", "Орон нутаг дахь их, дээд сургуулиудын эдийн засаг, менежментийн асуудал" гэсэн сэдвээр салбар хуралдаан хийж 30-аад илтгэл хэлэлцэгдэн, санаа бодлоо солилцлоо. Хуралд ШУА, БШУЯ, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөл, Дээд Боловсролын Шинэчлэл төсөл, Дархан, Эрдэнэт болон ОХУ-ын Буриад улсын багшийн коллеж, ЭМШУИС-ийн Дорноговь дахь салбар, Ховд Их Сургууль, МУБИС, Завхан аймаг дахь МУИС-ийн Эдийн засгийн салбар сургууль, ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль , Сүхбаатар аймгийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцсон нь ач холбогдлыг өргөж өглөө.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3090
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих