Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан 05 дугаар сарын 15-нд Иргэний танхимд боллоо.
Нутгийн удирдлагын холбооны "Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Н.Энхтайван, Б.Жадамба, "Соёмбо тэмдгээр Л.Ишням, Ю.Дэлгэрцогт нарыг шагнаж урамшуулав.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
1. 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сумын Засаг дарга Х.Хүрэлчулуун хүргэв.
2. 2016 онд Бичил уурхайд нөхөрлөлийн журмаар олгосон тогтоолыг хүчингүй болгов.
3. 2019 оны Баяр наамдын төсөв батлав.
4. 2019 онд бэлтгэх модны дээд хязгаарыг 400м3 нарс байхаар тогтов.
5. "Эко Оч майнинг” ХХК 131.1 га талбайд хайгуул хийх зөвшөөрлийг Төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжив.
6. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын товыг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хийхээр тогтов.
7. "Улз Хайрхан Эко” ХХК нь компанийхаа 30 хувийг орон нутагт шилжүүлж, орон нутгийн өмчит компани байгуулах хүсэлтээ танилцуулав.
8. Баяндун сумын Наран баг нь 384 өрх, 1334 хүн ам, 51551 тоо толгой малтай баг юм. Наран багийг хувааж шинэ баг байгуулах тухай саналыг Төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжив.
9. Түүхийн ухааны доктор, пропессор Л.Оюунцэцэг "Хатан зоригтон-1939” он уран сайхны кино, баримтат кино хийх, цогцолбор байгуулах ажлын санал танилцуулав.
10. Халх голын ялалтын 80 жилийн ойтой холбогдуулж хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг Наран багийн ИНХ-ын дарга М.Лхам, ажлын алба болон Соёлын төвөөс хийв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30971
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих