Монголчуудын ажиллаж амьдрах хамгийн дуртай улс бол БНСУ. Гэтэл энэ улс 1960 он гэхэд дэлхийн хамгийн ядуу орны тоонд багтаж байлаа. Арван хүн тутмын нэг нь сүрьеэ өвчтэй, өлсгөлөн гуйланчлалд улс даяараа нэрвэгдсэн байжээ. Дайнд огтхон ч ялж үзээгүй энэ улс Японы эрхшээлд дарлагдан зүдэрч, Солонгосын хойгийг 38- р өргөрөгөөр хуваасан хоёр Солонгосын хоорондох дайнд туйлдаж ядарсан, ямар ч үйлдвэрлэл байхгүй, улс төрийн нөхцөл байдлаас нь болоод ямар ч улс хөрөнгө оруулалт хийдэггүй туйлын ядуу орон байлаа. 1970 он гэхэд идэх юм олдохгүйн улмаас өвсний үндсийг модны холтостой нунтаглан идэж амиа зогоодог ард түмэн байв. Гэтэл 1970 аад онд манай улс аж үйлдвэржсэн, бүтээн байгуулалт эд өрнөсөн хөгжиж яваа улс байлаа...
Гэтэл 1970 оноос хойш өнөөдрийг хүрсэн 50 жилийн хугацаанд аж үйлдвэржиж хөгжиж явсан МУ малын түүхий эдээ боловсруулж чадахгүй хятад руу зөөж, газрын доорх баялгаа ч боловсруулж чадахгүй түүхий чигээр нь зөөдөг ямар ч аж үйлдвэргүй ядуу дорой дээрээс нь авилгад идэгдсэн буурай болон үлджээ. Харин 1970 онд модны холтос өвсний үндсээр голоо зогоож байсан Өмнөд Солонгос өнөөдөр эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд 13 т жагсаж аж үйлдвэржсэн, технологижсон, шинжлэх ухаанжсанаараа гайхуулж 72 сая хүнтэй дэлхийн тэргүүлэх гүрэн болж чадсан байна. Тэд хөгжиж бид ядуурч доройтсоны шалтгаан юу билээ. 1961 оноос Пак Жөнхий Ерөнхийлөгчийн ажиллаж эхэлсэн тэр цагаас өнөөгийн Солонгос улсыг бий болгох хөгжлийн үе шат эхэлжээ. Дайнд ялагдсаар байгаад ядарч туйлдаж, өлсгөлөн гуйланчлалаас болж өөртөө итгэх итгэлээ алдаж ажилгүйдэлд нэрвэгдэж , өдөр хоногийг зөвхөн голоо зогоож өнгөрүүлж байсан Солонгос улсаа “Бид агуу үндэстэн. Бид солонгос хүн. Солонгос хүн ухаантай ажиллаж бүтээж чадна” гэсэн итгэлийг бий болгохоос ажлаа эхэлсэн байдаг. Пак ерөнхийлөгчийг улсаа удирдаж эхэлэхэд дэлхийн олон орон зээл өгөхөөс татгалзаж, улсын сан хөмрөгтөө 100 хүрэхгүй сая доллартой, экспорт огтхон ч байхгүй байжээ. Харин Германаас анхны 100 сая долларыг зээлж оронд нь уурхайчин, сувилагчдаа ажиллах хүч болгон өгсөн байдаг. Энэ мөнгөөрөө 40 аж үйлдвэрийн цогцолцор байгуулж экспортоо нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчит томоохон компаниудыг бодлогоор байгуулжээ. Пакийн байгуулсан 40 аж үйлдвэрийн цогцолбор бүс нутгуудийнхаа хөгжлийг тодорхойлсон томоохон төвүүд болон өргөжсөн түүхтэй. Анх 1 тэрбум долларын экспорт хийхийг зорилгоо болгож байсан Солонгос улс Пак Ерөнхийлөгч төрийн эрх барьсан 19 хөн жилийн дотор Солонгосын экспорт 448 дахин өсссөн гайхамшигт түүхтэй. Тэгвэл бид нүүрс зэсээ өнөөг хүртэл боловсруулж чадахгүй, боловсруулах үйлдвэр ч барьж чадахгүй яваагийн зовлон бол МУ ыг хөгжүүлэх өчүүхэн ч бодол байхгүй зөвхөн харь гүрний бодлогыг дэмждэг, Орос Хятадын дундах ядуухан буфер бүс байлгах сонирхолыг далайн чандаас импортлож тархиндаа суулгасаны гай билээ. Монгол хүн чадахгүй, монгол мөнгөгүй, монголд аж үйлдвэр хөгжихгүй гэж тоть шиг давтаж тархинд нь , төрийн бодлогод нь суулгаж өгсөн импортын үзэл санааны гор өнөөдрийн Монгол юм. Аж үййдвэрийн парк байгуулья гэхээр шоронгоор айлгадаг, малын түүхий эдээ, газрын доорх баялгаа боловсруулж нэмүү өртөг шингээж экспортод гаргая гэхээр тэнэг мангараар нь дуудаж аархдаг, цэцэрхдэг улстөрчдийг одоо бид эрхбиш мэддэг болсон байлгүй дээ. Ажиллаж хөдөлмөрлөхийн оронд хоорондоо талцаж хэрэлддэг, зөвхөн хувийн эрх ашгийг тэргүүнд тавьж улс эх орон ,ард түмнийг боддоггүй цөөхөн улстөрчдөөс болж 30 жил хөгжлийн биш ядуурлын ангал руу уруудсаар ирсэнийг монголчууд одоо мэддэг болсоон. Цөөхөн гэр бүлүүд тэсэрлтээ баяжиж , уул уурхайд эзэн сууж , ард түмэн нь ядуурч, доройтож яваагийн шалтгаан энэ юм
сэтгүүлч Л.Мөнхбаясгалан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих