Хүн төрөлхтний өмнө бидний бахархуулж, таны мэдүүлэх, зочид жуулчдад үзүүлэх гол зүйл: эсгий туургатан малчдын ахуй амьдрал, нүүдлийн соёл, хүн байгаль, мал сүргийн зохицолдоо, уран сайхан үзэмж, амар амгалан байдал, таны биенээ шингэн байх цэвэр ариун агаар, хур тунадас, дээд уургийн эх үүсвэр алтан наран, алиман сар, хангай говь, хээр тал, хэц гүвээ, хөндий хосолсон Монголын сайхан нутгаар 7-15 хоног, сараар амьдарч үзвээс хамаг бие сэтгэл тань тайвширч газрын диваажинг үзэх болно. Монгол үндэсний их баяр наадам түүхээ бүтээгч ард түмэнд маань эр зориг, эрдэм ухаан, эш сайн бүхнийг хайрлаг Монголын их тал нутагт хөх тэнгэр хөх толбот хөрст дэлхий энэ аугаа их гурван ертөнцийн хүйн холбоо мөнхөд бат оршиг! Энэ нь будда бурханы үнэний эрэлд нийцдэг ажээ. Байгаль эхдээ ойр байх сайн үйлс дэлгэрэх болтугай.
207-210. Монгол, Соёмбо, дөрвөлжин, тод... үсгүүдийн чулуун сийлбэр, хөгжмийн зэмсэг, 1000 морин хуурч зураг, монгол тоглоомууд
233-250. Хаваржаа, өвөлжөөнөөс холгүй хаврын салхи шуургыг бодолцон бага өвөлжөө гэмээр дулаан хашаа хэвтэр чухал. Төлийн пүнс тэжээл өвс бэлдсэн байна. Мал төллөж хот айлын их ажил өрнөнө. Тэмээний эр ноос авах ба ингэ ботголон үнээ тугална. Мал услах ажил эхэлнэ.
МОНГОЛ НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ ХҮН ТӨРӨЛХТӨНД ЮУ АВЧРАВ
1.Алунгоо эхийн домог: Хүн анх үүсэхэд дээд оюунт тэнгэр бурхад оролцсон тухай шинжлэх ухаанч ойлголт.
2. Ухаант хүний уураг тархи, эрчим хүч, "Алтан сав” удамших гени нь асуух нуруу буюу олон уулзахад бүрэлддэг. Тэр нь дотоод таван цулаас шим тэжээл, хөх толбоор бурхадын эрчим авч дээд уураг бүтээн удамшуулсан бололтой. /н.б/
3. Энэ үйл явц зөвхөн Монгол нутаг, монгол нүүдлийн соёл иргэншлээр төгөлдөржин хөгжиж орчин үеийн хүн бий болсон. /н.б/
4. Анхны хадан гэр, нүхэн оромж, тулгын гурван чулуу, шавар зуух, чулуун тогоо бий болжээ.
5. Галыг хэрэглэж галаа сахих, гал тахих, гал голомтын ёсыг бий болгон одоо ч төрийн сүлдэндээ дээдэлдэг.
6. Модыг шүтэн урц, гэрээ босгон модон ор дэр, авдар, онгоц, завь, сал, араг дөрвөлж эмээл, хом, жад, муна, нум сум, тавиур ширээ, торх хувин, шанага, халбага, оньсон тэрэг тоно багана тоглоом зэрэг 300 гаруй нэр төрлийн зүйл хийдэг байжээ.
7. Хүн төрөлхтний анхны арьсан хувцсыг шөрмөсөн утас, ясан зүүгээр хувцас хийж өгчээ. /н.б/
8. Малын ноосоор анхны ээрүүл, дулаан хувцас, цамц, малгай эсгий хийсэн байна.
9. Олон шинжлэх ухаан хариу өгөх монгол гэр урлах ухаан, хүний хорвоод ямар их амин чухал үүрэг гүйцэтгэснийг тоочиж хэлээд баршгүй аугаа их гавьяа мөн. /н.б/
10. Хөх тэнгэрээ шүтэх ухаан, ёс заншил, хайр сэтгэлийн илгээмж нь дээд оюунт ертөнцөд хүрч эх дэлхий амьтан ургамалд сайнаар нөлөөлдгийг мэдэрсээр байна./н.б /Хөх тэнгэр, эх байгаль уул усаа хүндлэн, хамаг бүхнийг хайрлан хамгаалж, арвилж өсгөх гайхамшигт ёс заншилтай.
11. Зэрлэг амьтдыг гаршуулж нохой, таван хошуу мал бий болгоод дэлхийд түгээн дэлгэрүүлсэн түүхэн их гавъяа монголчуудынх. Учир нь хүн малын хөгжил зөвхөн монгол нутагт явагдсан байх үндэстэй.
12. Хүн төрлөхтний нүүдэл суудлыг үүсгэн урагш хөтөлж соёл иргэншилд хүргэсэн гавьяа Монголчуудынх.
13. Монгол таван хошуу малын их сав ертөнц-хоёр дахь байгаль бий болжээ. Олон сая жилийн өмнөх гурван салаа сарвуут догшин зэрлэг адууны өвөг Монгол нутагт монгол хүний эр зориг мэргэн ухаан уйгагүй хөдөлмөр тэмцлийн ачаар цомбон туурайт адуу үүсч дэлхийн бараг бүх улсад 180 үүлдэр төрөл болж хүн төрлөхтний хамгийн ойр, хамгийн ихийг бүтээлцсэн амьтан болжээ.
14. Монголчуудын нүүдэл суудлын ачаар шинэ шинэ газар нутаг нээн эзэмших, олон үндэстний удам угсаа, /сүлэлт/ сайжрах их үйл явц явагджээ.
15. "Сүүн зам”, "Тэнгэрийн оёдол” хэмээн оддын орон зайг нэрлэж, зургаан мянган одыг ажиглан 400 одыг нэрлэж байлаа.
16. Шинжлэх ухаан анхаарах нар сар, алтан гадас, марал мичид, долоон бурхан од, үүрийн цолмон зэрэг үлгэр домог эртний Монголд бий болсон байна.
17. Дэлхий нэг бүхэл бүтэн тив байх. МЭӨ Монголчууд замбуу тив гэж нэрлэжээ. Пангей гэдэг ойлголт саяхан XX зуунд гарчээ.
18. Сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад гэсэн Монгол ойлголтыг юу гэж тайлбарлах вэ ? /н.б/
19. Манай дэлхий гурван аварга яст мэлхийн нуруун дээр тогтдог гэсэн МЭӨ монгол ухагдахуун тектоник хөдөлгөөнг хэлэв үү ? /н,б/
20. Дэлхий анх усан бүрхүүлтэй, диск-хавтгай хэлбэртэй байв гэсэн Монгол ойлголтыг юу гэх вэ ?
21. 18 тамын хар нүх, нар сарны өштөн -Рах гэсэн монгол ойлголт сүүлт одыг хэлсэн бололтой.
22. Буурал дээдсийн бэлгэдэл өндөр өндөр уулсад, монголчууд очиж хүндэтгэл үзүүлэн гулсаж доошилсон чулууг дээш тавин бургас мод хатган хадаг яндар хийсгэдэг. Эс ингэвээс нутаг ус эзгүйрэн хүйтэн хар, халуун саарал салхи хөрс ургамал хийсгэн амьтан бүхэн ядарч сульдана. Газар дэлхий ч тогтворгүй болно. /н.б/
23. Дээш өгөгдөл бол бүх амьтан ургамалд бурхадаас оноосон хувь тавилан агаад хүн үүгээрээ ялгарч дээд уураг хүртэн ариун тунгалаг байлгадаг.
24. Монгол бичгийг босоо буюу хүн бичиг гэх ба эцэг тэнгэрээс бууж эх газар шороонд шингэнэ гэсэн утгатай.
ЭШ бичвэр
Нүүдэллэж үзээгүй, энэ талаар биет болон оюуны соёл, өв уламжлал хомс суурин иргэншлээр өсч, бойжсон өрнө дахины судлаачид хүн төрөлхтний түүхийн хагас түмэн жилийн өмнөх үеийг "Чулуун зэвсгийн (палеолит)” дагжин ойлголт буй болгон модоор оромж хамгаалалт, зэвсгээ болгож, нүүдлийн соёл иргэншлээр олон арван мянган жил оршин амьдарч ирсэн үеийг бүрхэг "онгорхой” орхисон учир хүн төрөлхтний хамгийн хүнд бэрх тасрах шахсан мөстлөг, халалт, их үер ус, 640 мянган жилийн өмнө наргүй болгосон Еэллостоуны дэлбэрэлт, олон арван мянган ган гачиг, зуд турхныг туулж ирсэн түүхээ үл ойшоон, мартаж болохгүй 5005 жилийн өмнөх орон зайг хэд хэдэн төрлийн амьтныг гаршуулх гэршүүлсэн нүүдэлчид эзэгнэн хүн төрөлхтний хөгжил дэвшлийг урагш ахиулж байлаа. Тэд бол дэлхийн анхны мэргэжил мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч малчин бөгөөд хүн, малын тэжээхүй ухаан, одон орон, цаг уур, газар зүйн төрмөл мэдлэгтэй, хүн төрөлхтний манлайлагчид байж орчлон ертөнц бүхэлдээ нүүдэл суудпаар оршихуй учир шалтгаан, зүй тогтолт үйл явц тул амьтай, амьгүй байгаль тэр аврагч хүч хуульд захирагдана. Харин хүмүүн нүүдэл оюун ухаан, соёлт үйлдлээр давуу талтай.
Монгол нүүдэл хүн төрөлхтний олон төрлийн нүүдлийн анхдагч язгуур байж болох биелэг, оюунлаг соёлын үзүүлэлт, үнэлэмжээр дахин давтагдашгүй чанар агуулдаг. Монгол нүүдэлчид эх байгалиа хайрлан хүндлэх, түүний халдашгүй дархан чанар, эх ундаргыг ариг гамтай байлгах, өнө удаан ашиглан аван өгөхийн ухаан өсгөн үржүүлэх жам ёсыг баримтална.
Нүүдлийн соёл, хөдөлгөөнд тохиромжтой таван хошуу малыг гаршуулж гэршүүлснээр хүн төрөлхтөнд хоёр дахь байгаль бэлэглэж, хөгжил хөдөлгөөн урагш ахуйлсан билээ. Энэ таван хошуу мал бол бурхад, буянтны зам мөр, Монголчуудын байгаль орчноо ариг гамтай эзэмших, дээд оюуны сэтгэлийн түүхэн том илэрц, бусад ард түмнийг оройлон дуудсан үйл хэрэг, энэ байгалиа ариун тансаг төрхөөр нь байлгах олон мянган аян нүүдэл, мөн ийм Монгол нүүдэлчид таван хошуу малаа дэлхийд тарган байршуулах, нүүдэл суудалд хүмүүн хорвоог сургах, дагуулах буюу өнөө үеийн даяаршлын утга нь билээ.
Нүүдэлчид таван хошуу малынхаа бэлчээр, усыг тохируулан байгаль уур амьсгалын нөхцөлтэй дасан зохицох зайлшгүйн шаардлагаар нүүдлийн уламжил соёл газар бүр соёолж эхлэв. Малын төрөл зүйг нутаг ус, нүүдлэхүйн онцлогийг харгалзан, үржлийн ба төллөх үеийг сонгож, мухар эрэг, хавцал, модон хороо ашиглан хашиж, зөөлөн эелдэг өхөөрдсөн дуу авиа гарган, өвс тэжээл, ус тавьж, илж таалах зэргээр урж тасчин амь биеийг бүрэлгэдэг араатнаас огт өөр гэдгээ мэдрүүлж тайван орших нөхцөл адгуус амьтдад нэн чухал учраас хүний гэр, хашаа хороо, худаг усандаа дасаж ойр амьтан болжээ. Зөвхөн Монгол нутгаас олдсон адууны овог гурван салаа сарвуутай догшин зэрлэг хурц хүч, хурц шүдтэй амьтныг цомбон туурайт, эзэндээ үнэнч ээлтэй адуу болгосон түүхэн гавьяа Монгол малчин монгол нутагт ноогдоно. Тэмээ, үхэр, хонь, ямаа Монгол нутагт л оршихуйн жамаа эдэлнэ. Гэхдээ энэ бүхэн маш их эрсдэл санд эр зориг авхаалж самбаа оюун бодол олон мянганы хөдөлмөр юм. Энэ таван хошуу мал Монгол нутапг таван жаргалтай, өнгө зүс хэлбэр галбир нүдэнд дулаан, арьс мах шүүс нь экологид ойр нүүдэлчдэд амин хүчил, гэр орон, хувцас дэсгэр болдог. Нутгийн өвс тэжээл агаар усны чанараас болж суурин хүний дайтай хоёр бөхт тэмээ маань Араб, Африкт очоод ганц бөх, урт жац чөргөр туранхай, үнсэн өнгөтэй, Андын нуруунд лам гөрөөс, үхэр, ямаа ч өнгө зүс, тарга тэвээр тааруу олдог, хонь гэхэд монгол нутгаас өөр газар оронд байгаль цаг улиралд зохицсон том уураг сүүл нь гожин болоод таван цул мах, арьсны уургийн чанар багасч, ердөө ноос, ургуулдаг бөмбөөлөө, хүүхэлдээ мэт болжээ.
Бодит энэ байдлаас онцгой шимт чанар агуулсан дөрвөн улирал, дундаж өндөрлөг, сэрүүн сорилт Монгол нутаг, Монгол нүүдлийн соёл иргэншил хүмийг хүн, малыг мал болгон төгөлдөржүүлсэн гэдэг дүгнэлт гарч байна. XX зууны хориод оноос АНУ-ын эрдэмтэн Г.Ф.Осборн, Б.П.Метя, Д.Блэн нар "...Монголчууд хүн байгалийн нарийн зохилдлогоог олсон ба сүүн тэжээлт амьтад энэ нутагт үүссэн тухай оросын эрдэмтэн Н.Рерих: Монгол бол ертөнцийн хүчирхэг амьсгал, Л.Румилёв: "Древняя Русь и Вөликая степь” 1994 номондоо дөрвөн түм, хоёр түм жилийн тэртээ төрөлж ой тал нутгаасаа нүүдэллэж Алтайг даван Сибирийг туулж, Берингийн тэнгис, номхон далайг гатлан Америк хүрснийг, "Монголын соёлын түүх, сурах бичигт... байгалийн шалгарал, хүмүүн оролцоотой таван хошуу малыг буй болгож, аж төрөх уг сурвалжийнхаа аяыг даган нүүдэллэж, амьдрах аргыг сонгон авчээ. Төв ба Дунд Ази, Хойд Америк, Африк хүртэл нүүж байжээ. I боть, 126-р тал гэж өгүүлснээс үзэхэд монгол нүүдэлчид аавын бийд газар үзэх, хүний хүслэн, тэнгэрийн хаяа хүрэх зоримог хүсэлдээ хөтлөгдөж байснаар тэр олон газар нутагт нүүдэлчдийн амьдрах ухаан, 5 хошуу малыг түгээн ахуй соёлын үр цацан хүмүүний амьдралын утга учир, үр удмын сударт суулгасан бололтой, Доктор Б.Сумъяа, Ж.Хавх, Д.Ганбаатар нарын бүтээлч нүүдлэхүйн соёлын бүрдэл нүүдэлч малчин, байгаль мал гурвын харилцан шүтэлцээ байж хүн төрөлхтний шүүх бол их нүүдлийн түүх бөгөөд манлайлагчид нь монголжуу төрхтөн мөн гэж бичсэн байдаг.
Монгол нүүдэлчид нар сар, од эрхэсийн хөдөлгөөн, байрлал,амьтан ургамлын шинж, зан авирыг шинжин уур амьсгалын сар жил өдрийн төлөвийг тоймлон нүүдэллэж ажлаа хийхдээ урьдчилан нутаг усаа сонгож уул усны эзэн лус савдгаас буух газар гуйж шав тавих үйлдэл хийнэ.
Нүүдэлчид ачлагын унаа хөсөг тэмээний хом, татлага тэрэг, аргал түлээ ус саваа бэлтгэн өглөө эрт нүүцгээж шинэ нутагт хүн мал тэнүүн сайхан, том жижиг бүгд баярлана.
Нүүдэлчдийн ёс жаяг дагуу гэрээ барьж гал голомтоо бадрааж цай идээний дээжээ тэнгэр, хангайд өргөнө. Шинэ нутагт юм бүхэн сайхан, хүн малын бие сэтгэл өег, амар амгалан байдаг. Монгол нүүдлэхүй соёл уламжлан дамжиж шинэ шинэ зүйлээр нүүдлэхүй соёл уламжпан дамжиж шинэ шинэ зүйлээр улам баяжин хот айлын хүмүүс бие биеэ хүндлэх, мал сүрэг, тэнгэр бурхад уул усаа хайрлан харьцах энэрлийн аугаа их соёл, ёс заншил буй болгожээ. Өвөг дээдсийн дамжуулж ирсэн аман сургаал, тоглоом, үлгэр туульс домог цэцэн мэргэн үгс, оньсого таавар, ёс дэглэм, ахмадын үлгэр дуурайл нь нүүдэлчдийн зан суртахууныг тогтоон бэхжүүлж ирсэн байна. Ном судар уншдаг, мэдэж сурснаа түгээдэг хүнтэй багш шавийн барилдлага үүсгэн мэдлэг боловсролоо дээшлүүлж, залуу үе үр хүүхдээ сургадаг нүүдэлчдийн онцлог бий. Монгол нүүдэлчид буурал дээдэс ахмадын сургуул, үлгэр жишээг даган мөрдөж, аливаад ухаан бодолтой хандахыг чухалчилдаг. Монгол нүүдэлчид хөх тэнгэр од эрхэсийн хөдөлгөөн эрчилсэн хүчийг ойлгон мэдэрч наран их бурханд хандан тайлга тахилга үйлдэж энх тунх оршин байхыг ерөөж Рахыг дарах эрхий мэргэн хөлөг баатар илгээж, хөх тэнгэрийн шүтлэг, бөөгийн айлтгал бусад шашин шүтлэгийн эх үүсвэр болсон нь илт юм. Од эрхэс, атом молекул, бүтэц, дэлхийн үүслийн талаар шинжлэх ухааны ойлголттой дүйж байгаа. Монгол хумхын тоос, шороо, ус, гал, хий хэмээх махбодын ухагдахуун, дээд, дунд, доод тив, замбуутив, сүн далай шалбааг, сүмбэр уул дов байхад зэрэг нь тектоник (240 сая жил) тивүүдийн нүүдлийг мэдсэн гэлтэй.
Монгол гэр, хувцас, хоол хүнс, нарны цаг, жарны тоолол, хас, чандмань тамга тэмдэг, хээ угалз, хэлц үгс, шатар, нум сум, хүрд ч гүн ухаарал бодомжтой. Нүүдэлчдийн гэр сууц, байгаль экологи, хүн эрүүл оршихуйд төгс нийцсэн, тэнгэр бурхад, таван хошуу малдаа, ойр дөт таашаал түгээгч, ертөнцийн тогтоц, сайн сайхны бэлгэдэл, эрчим, гэрэл гэгээ хурах, агуулах ухаан цогцлоосон олон шинжлэх ухааны уулзвар мөн. Хүн бол эхийн алтан сав (байгаль), тэнгэрийн өгөгдөл-уураг тархинаас үүдэн дээ төрөл олж бүхэлдээ, зөв, ариун сайхан явах эмзэг амьтан агаад эсгий туургатан монгол нүүдэлчдийн мөн чанар ийн буюу. Нүүдэлчдийн хоол хүнс, ор дэр, хувцас, суудал хөдөлгөөн гүн утга илэрхийлнэ. Олон мянганд ажиглан туршин үнэн зөв болох нь батлагдсан монголчуудын ёс заншил өнөөдөр улс үндэстэн сайн сайхан зүйлсээ харилцан солилцох Даяаршлын зуунд нэн чухал. Түүхэн талаас авч үзвэл таван хошуу мал гэршүүлсэн монгол нүүдэлчид даяаршлыг, үүсгэн байгаль уур амьсгалын янз бүрийн нөхцөлд дасан зохицож амьдрах чадварыг хүн төрөлхтөнд олгосон нь лавтай. Г.В.Ф.Гегель XIX зуунд Монголын соёл анхдагч болохыг, Ж.Неру, К.Рерих, Л.Гумилёв нар монгол нүүдэлчид дэлхийн хэмжээнд нүүж байсан талаар бичжээ. Энэ талаар монгол судлаач Ч.Эрдэнэ, Г.Армаа, Н.Баатар нарын бүтээл эрэл хайгуул, хийсвэрлэлээр бодит үнэнд хүрэх гэсэн чармайлтыг тоохгүй орхих нь буруу гэлтэй.
Нүүдэлчдийн даяаршил их мөстлөг, халалтын үед хүн малын цөөхөн үлдэцийг авч үлдэх авралын элч, тэсч үлдэх энэрэх сэтгэл, бие биедээ дэм тус болох хамтын чармайлт хүн төрөлхтний дээд харилцаа байсан юм. Энд монгол нүүдэлчний бүтээсэн биет болон оюуны соёл, байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвар, модон гэр, эсгий, дээл, Монгол нутгийн нарны илч, хүлээн авах чанар, нөмөр нөөлөг ихтэй гуу жалга, хад хавцал, бут сондуул нь хүн байгалийн хүйн холбоо гэмээр.
Нүүдэлчдийн даяаршил байгаагүй гэж үзвэл тун чиг гэнэн хэрэг мөн. Таван хошуу малын тархалт, монгол төрхтөн, модон эдлэл, нум сум, тэнгэр шүтлэг, үлгэр домог, хадны бичээс, шавар зуух, хээ угалз, хэрэм хашаа, багана, хана тулгуур, бөмбөгөр орой, овоо суварга мэтийн үй олон зүйл даяаршжээ. Худалдаа, солилцоо торгоны зам ч даяаршлын төрөл болж эдийн засаг, заримдаа улс төрийн шинжтэй болж байв. Орчин үед даяаршлын агуулга ихээр өргөжин улс орон, тивийг хамрах боллоо. Хамгийн үр дүнтэй нь бүс нутаг эртний уламжлалтай. Ер нь дэлхийг хамарч байгаа хэдэн салбар байна. Үүнд, нэгдүгээрт, англи хэл, түүний ард хүчирхэг Англи, Америкийн нөлөө, үүний хажуугаар бараг зэрэгцэн орж ирж байгаа хятад хэл, асар хурдацтай хөгжиж байгаа эдийн засаг, улс төрийн нөлөө, Энэтхэгийн нөлөө ч өсч байна. 2000 жилийн өмнө өрнө соёл, түүнээс өмнө дорнын буюу Монголын соёл даяаршиж байсан бөгөөд XXI зуунд Азийн соёл давамгайлсан хандлагатай. Даяаршлын үйл явц, шинжлэх ухаан, технологи, мэдээлэл; интернэт бусад цахим, кино шоугаар, зах зээл; худалдаа, санхүү, үнэт эдлэл, улс төр; их гүрний нөлөө, цэргийн хүчин чадал зэрэг хүчин зүйлээр бага буурай, дунд зургийн орнуудыг нөлөөндөө татан оруулснаар тэдний соёл, хэл яриа, газар нутаг, заншил нь их үндэстэнд уусч үгүй болж байна. Тэд үнэхээр хүчин мөхөстөж байгааг дэлхий нийт, олон улсын байгууллага анхаарахгүй байна. Тэдэнд даяаршлын нөхцөлд даяаршиж, үндэс угсаагаа авч үлдэх боломж олон болжээ.
Өрнө дахины даяаршлын бодлого гэдэг бол газар нутгийн нөөц бололцоо хүний өсөлт, хэрэгцээг хангаж чадахгүй коммунист маягийн шинэ эрэлд гарсан байна. Өрнө дахин дэлхийн улсуудыг 2000 жил өөрсдийн нөлөөн дор оюун санаа, техникээр барьж ирсэн нь маргашгүй үнэн. Одоо ч тэр байр сууриа хадгалах зорилгоор урьд өмнөх нөлөө, колончилолоо санааширч байна. Бага, дунд орнууд дахь гадны хэсэг бүлэг хүмүүс, хямрал дайн самууныг соргогоор анхаардаг. Өнөөдөр Ази, Африкийн 40 гаруй оронд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчид бэлчээр нутаг усны гачигдал, уур амьсгалын хатуу сорилтод орж суурин соёл иргэншил, байран мал ахуйтай зэрэгцэн оршиж байна. Даяаршлын мэдээлэл зүй, техник нэвтэрч байгаа боловч дэлхийн дулаарал, хөрсний үржил шим, усны нөөц багасч, гахай, шувууны махны импорт нэмэгдэж, байран малыг товойлгон нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа нүүдэлчдэд энэ нь хүндрэлтэй байна. Монгол нүүдэлчид хүн төрөлхтний нүүдлийн соёл иргэншлийг олон мянганд манлайлан явж сонгодог түвшинд хүргэсэн түүхэн гавьяатай. Эдгээр учир шалтгааныг сайтар судалж, дэлхийн сонорт хүргэх түүхэн үүрэг, цаг хугацаа монгол судлаач, эрдэмтдээс хүлээсээр удаж байна. Удам угсаа, үндэснийхээ дархлааг бэхжүүлж чадаагүй хүмүүнлэгийн ажилд оролцдоггүй хэн нэгэнд төрийн цол, гавьяаг бөөндөх хачин үйлдэл бий.
(Бүтээлч хүмүүнд энэ сэдвийг үнэ төлбөргүй шилжүүлж, тэр аугаа үйлсийн сан хөмрөгт ховор эд зүйлсээсээ хандивлана. Бүтээгч хүмүүс сэдвийг улам баяжуулан боловсронгуй болгох эрхтэй)
XVII дугаар жарны шар нохойн жилийн хаврын тэргүүн сарын 27 буюу 2018.03.14
ЧХДА-ийн жинхэнэ гишүүн, доктор Н.БААТАР
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31012
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих