Турк улс ОХУ-тай хамтран зенитийн пуужингийн "С-500" системийг үйлдвэрлэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Турк улс "С-400" системийг хамтран үйлдвэрлэх зорилгоор 100 инженерээ ОХУ руу илгээснийг Эрдоган мэдээллээ гэж “Haberturk” сонинд бичсэн байна. Үүний сацуу, тэрбээр Америкийн тав дахь үеийн "F-35" сөнөөгч онгоцыг худалдан авахаар төлөвлөж байгаа гэдгийг онцлон дурджээ. “Эрт, орой хэзээ нэгэн цагт бид "F-35"-ыг авна” гэж Эрдоган мэдэгдсэн байна. ОХУ-ын хувьд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах салбарт Турктэй технологийн түншлэлийг хөгжүүлэх нь маш чухал гэж "Ростех" компанийн ерөнхий захирал Сергей Чемезов тавдугаар сарын эхээр мэдэгдсэн байна. “С-500 системийн төсөлд Туркийн тал түнш болох хүсэлтийг бид сайшаан дэмжих болно” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Д.Жаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих