Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогын хурээнд Тахарын албаны тухай хуулийг баталж 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэсэнтэй холбогдуулан Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийг хариуцсан орон нутгийн 1-р тойргийн Тахарын албанд ажиллах удирдах албан тушаалтанг томилосон байна. Дээрх Тахарын албаны даргаар хуульч, өмгөөлөгч Батдоржийн Хүрэлсүх томилогдлоо. Тахарын алба нь Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэгтэй аж.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3104
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих