Хэдхэн хоногийн дараа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Энэ өдрийг Монгол Улс 1952 оноос эхлэн “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Тиймээс ч энэ л өдөр хүүхэд бүр ууттай бэлэг авч, эцэг, эхтэйгээ цагийг хөгжилтэй бас жаргалтайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэвч аливаа баярыг тэмдэглэн өнгөрүүлсэний дараа хоолны хордлого болон янз бүрийн харшил үүссэн гэж эмнэлгийн тусламж авах хүний тоо нэмэгддэг.
Ер нь бид өөрсдийн болон хүүхдийнхээ идэж байгаа хүнсний бүтээгдэхүүний талаар хэр мэдлэгтэй вэ. Орчин цагт хүний эрүүл мэнд идэж буй зүйлээс нь ихээхэн шалтгаалдаг болсон. Хүүхэддээ дуртай зүйлийг нь авч өгснөөр баярлуулж байна гэж эндүүрч, ууттай бэлгэнд нь газтай ундаа, чипс, резинэн чихэр, хатаасан жимс гэх мэт зүйлсийг өгдөг. Гэтэл эдгээр нь хүний биед харшил өгөх, хордлого өгөх зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Түүгээр ч барахгүй хорт хавдар үүсгэдэг тул хүүхэддээ авч өгөх, өөрсдөө хэрэглэхээс татгалзахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас эцэг, эхчүүдэд анхааруулж байна.
Бид үүнээс ч олон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зохимжгүй гэдгийг мэдээлэл хөгжсөн өнөө үед харж, сонссоор байж, эвлэрч яадахгүй хэрэглэсээр байдаг. Гэвч хортой муу гэдгийг мэргэжлийн байгууллагаас нь анхаарууллаа. Тиймээс эцэг, эхчүүд хордсоныхоо дараа биш хордохоос өмнө сэргийлж дээрх бүтээгдэхүүнийг хүүхэддээ хэрэглүүлэхээс татгалзах хэрэгтэй.
Чипс болон хийжүүлсэн ундаа ямар хортой вэ?
Чипс буюу шарсан төмс хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг урьд нь тэр бүр мэдээлдэггүй байсан. Нүүрс ус, өөх, тос, амт оруулагч, хүнсний будаг зэргийг хольж, чипсийг гарган авдаг байна. Түүнчлэн чипс нь карцероген бодис ихээр агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн ус төрөгчийн агууламж ихтэй тос нь хлостериний хэмжээг нэмдэг учир зүрхний өвчин, цус харвалтыг эрсдэлийг нэмдэг.
Харин хийжүүлсэн ундаа нь чихэр болон химийн хий зэргийг агуулан хиймэл амтлагчийг бий болгодог юм. Хийжүүлсэн ундаанд агуулагддаг фенил бодис нь хүний биеийн даралтыг бууруулж, уур уцаартай болох, сэтгэл санаагаар унахад нөлөөлдөг байна. Үүнээс гадна хийжүүлсэн ундааны хиймэл амтлагч нь амны цангаа гаргадаггүй байна. Тиймээс их хэмжээний хийжүүлсэн ундаа уусны дараа ус уух хэрэгтэй. Натрийн бензолат агуулсан ундаа нь бодисын солилцоог алдагдуулан таргалалтын эхийг тавьдаг аж.
Резинэн чихрийг юугаар хийдэг вэ?
Желе буюу резинэн чихэр идэж үзээгүй хүн ер нь байхгүй болов уу. Гэхдээ уг чихрийг яаж хийж байгааг харсны дараа хэн ч энэ төрлийн чихэр рүү гараа явуулахгүй болов уу гэж бодож байна. Магадгүй желе чихрийг желатинаар хийдэг гэж та бодож байгаа байх. Гэхдээ Бельгийн найруулагч Алин Книтфенсийн богино хэмжээний кино чухам ямар аргаар резинэн чихрийг хийж байгааг танд бүрэн утгаар нь харуулжээ. Энэ нь зөвхөн резинэн чихэр төдийгүй зефир, амтат эрдэнэ шиш зэрэг бусад төрлийн желатин хэрэглэдэг бүх төрлийн амттанд ч гэсэн хэрэглэдэг болохыг анхаараарай. Чихрийг гахайн арьсан дээр чихэр, үнэр, амт оруулагч нэмж хийснээр хүүхэд, хөгшидгүй идэх дуртай амттан бэлэн болдог байна. Өөр бусад төрлийн нэмэлт орцууд гэвэл булчирхай, холбоос, яс, загасны яс, үхрийн арьс зэрэг ажээ.
Цэлцэгнүүрт агуулагдах хортой бодис
“Жимсний” амтыг аритрозин гэх бодис өгч байгаа юм. Энэ нь нефтээс гаргаж авсан бодис. Харин энэ бодисыг гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахыг хорьсон байдаг. Учир нь хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсгэх эх үүсвэр нь ажээ. Таны арьсанд хортой юм чинь хүүхдийн ходоодонд ямар байх нь ойлгомжтой биз дээ.
Хатаасан жимсэнд агуулагдах хорт бодис
Зах зээл дээр борлуулагдаж байгаа хатаасан жимсийг ихэвчлэн хүхрийн диоксидоор (SO2) боловсруулсан байдаг, савлагаан дэр Е220 гэж заагдсан. Энэхүү бодис нь хатаасан жимсэнд микро биетүүд үржихээс хамгаална, жимсийг харлуулахгүй, Өөрөөр хэлбэл – хадгалалтын хугацааг уртасгаж, жимсний өнгө төрхийг нэмнэ. Зарим нэг жимсийг хатаахад хүхрийн диоксидыг бага хэмжээгээр хэрэглэх тохиолдол ч бий, Ямартай ч энэ хортой бодисыг идэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Х.Соёл
http://www.zaluu.com/read/366310g5c
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих