АНУ-ын хүн ам нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн цагаачдын үр
удам гэдгээрээ онцлог. "2017 American Community Survey” хүн амын тооллогoор тус
улсын иргэд өөрийгөө ямар гарал угсаатайг тодорхойлох асуултад хариулж байжээ. Энэхүү
статистик мэдээлэл дээр үндэслэн хэсэг судлаачид АНУ-ын муж бүрийн хүн амын
дундах хамгийн түгээмэл угсаа гарлыг тодруулж, газрын зураг дээр дүрсэлсэн
байна. Ингэхэд
тус улсын хойд хагасын ихэнх хэсэгт буюу 21 мужид Герман гаралтай иргэдийн тоо
давамгайлжээ. Харин
Мексик улстай хил залгадаг дөрвөн мужаас гадна Невадад Мексик гаралтнууд олонх
болдог байна. АНУ-ын зүүн өмнөд мужуудад Африк гаралтай америкчууд зонхилжээ. Эдгээрээ
гадна Англи, Итали, Ирланд, Америкийн Индиан, Филиппин гаралтнууд бусад
мужуудад хүн амын тоогоор тэргүүлсэн байна. Харин
Кентаки, Теннеси мужуудад өөрсдийгөө Америк гаралтай гэж үздэг хүмүүс илүү олон
тоогоор амьдардаг ажээ.
Р.Төмөр
Эх сурвалж: Business Insider
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31079
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих