Уг аяллыг Гадаадын Иргэн харъяатын Зүүн бүс дэх газар, Биeийн тамир, Спортын газар, Дорнод Аялал жуулчлалын нэгдэл, Дорнын Их тал трэвэл компани, МСҮТ - ийн Аялал жуулчлалын хөтөчийн ангийн оюутнууд хамтран зохион байгууллаа.
Анхны аялалд Дорнод аймгийн Дугуйн спорт сонирхогчдын холбооны 1, 2 дугаар баг, Цагдаагийн газар, Хилийн 0132 дугаар анги, Гадаадын Иргэн харъяатын Зүүн бүс дэх газар, Адуунчулуун ХК - ийн баг тамирчид оролцож нийт 30 км замыг төрөл бүрийн уралдаан тэмцээнтэйгээр хөгжилдөж өнгөрүүллээ.
Тус аяллын хүрээнд Дугуйтай АХА тэмцээн, Дугуйтай бартаат замын болон Уран жолоодлогын тэмцээн зохион байгуулж, төгсгөлд нь GPS - ийн тусламжтайгаар Тал хээрийн амьтдын дүрс бүхий нуусан зүйлсийг олж өрсөлдлөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих