Өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн Хэрлэн голд дөрвөн охин живж байхыг харсан тус аймгийн 1 дүгээр сургуулийн 10 А ангийн сурагч Дөлгөөн, Тэмүүжин, Мөнхсүлд гэсэн сурагчид охидуудын амийг аварчээ.Тэд болсон шалтгааныг ярихдаа "Дөрвөн охин бүгдээрээ гар гараасаа хөтлөлцөөд хөлгүй усанд живж байхад нь Тэмүүжин түрүүлэн орж сэлж 2 охиныг нь нөгөө хоёр нь үлдсэн хоёр охиныг аварсан” гэжээ. Эдгээр охидууд 5,6 дугаар ангид сурдаг хүүхдүүд байсан бөгөөд ангиараа усанд орж байгаад живсэн байжээ.Дөрвөн охины амийг аварсан дээрх хүүхдүүдэд олон хүн баяр хүргэж, охидуудын ар гэрийнхэн нь талархсанаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Зариг.мн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31128
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих