БНАСАУ-ын зүгээс Вьетнам улсад хандан 300 мянган тонн хүнсний бүтээгдэхүүнийг зээлээр олгохыг хүсчээ. Энэ тухай өнөөдөр Өмнөд Солонгосын “Чонан илбо” сонинд өндөр албан тушаалтнуудын ярьсныг иш татан мэдээлсэн байна. Тус сонинд бичсэнээр, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун энэ оны 2 дугаар сард Ханойд зочилж, Вьетнамын удирдагчидтай уулзах үеэрээ дээрх хүсэлтийг тавьжээ. Вьетнамын засгийн газар уг хүсэлтэд “нааштай хариу” өгсөн байна.
Өмнө нь БНАСАУ-ын хэвлэлүүдэд мэдээлснээр, 2019 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд тус улсад ердөө 56,3 мм хур тунадас унасан нь сүүлийн 100 жилд болоогүй ган гачиг нүүрлэх шалтгаан болжээ. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн хүнсний хөтөлбөрийн /ДХХ/ мэдээлэлд дурдсанаар, одоогийн байдлаар Умард Солонгосын 10 сая гаруй иргэд хүнсний хомсдолд ороод байна. Үүний шалтгаан нь 2018 онд тус улсад сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн бага хэмжээний ургац хураан авсантай холбоотой юм. ДХХ-ийн тооцоолсноор, энэ онд ургац муу байх аваас олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэхээр байна.
Э.Аянзаяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих