Дэлхийн хэмжээний спорт болтлоо хөгжсөн Спиннинг буюу эргэлтэт дугуйн спорт нь Монголд сүүлийн 3 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж буй. Энэхүү спортоор нэг цаг хичээллэхэд биеийн бүх булчинг жигд ажиллаж, 800-1200 килкалор шатаадгаараа бусад спортоос ялгаатай.
"Сүлд спиннинг"клуб өнгөрсөн хугацаанд биеийн галбир болон турахыг хүссэн үйлчлүүлэгчдийн дунд олон сонирхолтой арга хэмжээнүүд зохиосоор ирсэн. Үүний нэг нь +100 кг-аас дээш жинтэй эрчүүдийн дунд зохиогддог "CENTLEMAN +100" тэмцээн юм. Энэхүү тэмцээн эхэлсэн өдрөөсөө эхлэн сонирхолтой байдлаар үр дүнтэйгээр зохион байгуулагдсан нь тус клубын багш, хичээллэгсдэд нэлээд урам өгчээ.
Шагналтай, сонирхолтой байдлаар явагддаг уг тэмцээнийг "Сүлд спиннинг" клубын зүгээс дахин явуулахаар болжээ. "CENTLEMAN +100" тэмцээн нь болзлын дагуу өөрийгөө ялан дийлж, өөрчлөгдөхийг хүссэн хүн бүхний оролцох тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Тэмцээнд оролцсон цорын ганц ялагч нь илүүдэл жингээсээ салахын зогсохгүй 3 000 000 төгрөгтэй гэртээ харих боломжийг олгожээ. CENTLEMAN +100" тэмцээнийг 6 сарын 7-ныг хүртэл АРСЛАНТАЙ ГҮҮР-ийн салбарт бүртгэж байна.
Харилцах утас: 77061112, 99108791
]
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих