14, 16 настай охидыг хүчиндэж, хөнөөгөөд цогцсыг нь модонд өлгөсөн
аймшигт хэрэг Энэтхэгчүүдийн сэтгэлийг эмзэглүүлсэн билээ. Хохирогч охид
шөнийн цагаар сүрлэн овоохойгоосоо гараад 10-15 минутын зайтай байрлах
бие засах газар руу явж байгаад хүчиндүүлсэн юм. Иймэрхүү эмгэнэлт явдал
гэртээ бие засах газаргүй Энэтхэгийн сая сая гэр бүлд тохиолдох
эрсдэлтэй юм. Энэтхэгийн 1,2 тэрбум хүн амын 665 сая нь хөдөө тосгонд,
гэртээ бие засах газаргүй амьдардаг гэсэн тооцоо бий. Зарим тосгонд
нийтийн халуун ус байдаг ч эмэгтэйчүүдэд үйлчлэхийг зөвшөөрдөггүй. Учир
нь дэмий сэлгүүцсэн эрчүүд эмэгтэйчүүд рүү дайрах тохиолдол цөөнгүй
гардаг ажээ. Энэтхэгт гарч буй хүчингийн хэргийн 60 хувь нь бие засах
газаргүйгээс болсон гэсэн судалгааг цагдаагийн газраас гаргажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3125
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих