Бүх хосууд маань аз жаргалтай,
амжилттай холбоог хүсдэг. Эхний үед бүх зүйл сайхан байх ч цааш хамтдаа
алхах тусам та 2-ын урд маш их асуудлууд үүсэх болно. Гэвч энэ асуудлыг
давж чаддаг байхын тулд та 2 эдгээр зүйлсийг мэддэг байх хэрэгтэй.
1. Бие биетэйгээ зөв ойлголцох нь чухал
Түүнтэй ярилцаж байхдаа буруу сэтгэгдэл төрүүлэх зүйл хийгээд хэрэггүй.
Бие биедээ хайртай хүмүүсийн дунд ямар ч нууц байх ёсгүй бөгөөд бие
биенийгээ хэцүү үед нь түшиж явах нь л хамгийн чухал. Тиймээс үл
ойлголцолыг хүсэхгүй байгаа бол хайртаасаа битгий юм нуу. Өөрийгөө зөв
ойлгуулж, түүнийг ч гэсэн сонсож, ойлгох нь та 2-ыг удаан хугацаагаар
хамт байхад туслах болно.
2. Бие биенийгээ уучлах сэтгэл
Та 2 ирээдүйд хамтдаа байхаар шийдсэн л бол бие биенийгээ цаг тутам
уучилж, хорвоо дээр төгс хүн байдаггүй гэдгийг ойлгох ёстой. Хүн алдаж
болно гэхдээ давтаж болохгүй гэдэг байх аа. Мөн адил уучлал уужуу
сэтгэлгүйгээр хайр дурлал удаан үргэлжлэхгүй шүү дээ.
3. Хүн бүхэнд "азгүй муу” нэгэн өдөр байдаг
Ихэнхидээ залуус ажил, найз нөхдөөсөө болж их уурлаж, стресстэй явдаг.
Хэрэв түүнийг ууртай байгааг мэдсэн бол юуны учрыг олохыг хичээгээрэй
мөн, дэндүү ихээр асуудалд нь хушуу дүрэхгүй байхыг хүсье. Түүнийг
тайвширтал түр зуур ганцааранг нь үлдээгээрэй.
4. Эелдэг зан
Одоогийн нийгэмд хүмүүс бид эелдэг зангаа гээхэд хүрээд байна. Хос 2-ын
дунд эелдэг зан байх нь харилцааг дээшлүүлэх энгийн арга мөн. Яг
одооноос бүсгүй та хайрттайгаа эелдэг зөөлөн харьцаад үзээрэй, ямар их
зүйл өөрчлөгдөх бол оо?
5. Үүрэг хариуцлагаа ухамсарлах
Миний бодлоор хайр гэдэг үүрэг хариуцлага юм. Үүрэг хариуцлагаа сайн
ухамсарласан хүнд хүн амархан итгэн найдаж чин сэтгэлээсээ ханддаг.
6. Хамтдаа инээлдэх
Инээд хүний биед тустай гэдгийг мэдэхгүй хүн үгүй байх. Судалгаагаар
бол хосууд хэр их инээлдэж байна, төдий чинээ тэр 2 жаргалтай байна
гэсэн байдаг. Тиймээс үргэлж бие биенийгээ инээлгэж, урам өгч байгаарай.
7. Бусдын өмнө хэрүүл хийхгүй
Маргаан болон хэрүүл нь эрүүл харилцааны салшгүй нэг хэсэг юм. Тиймээс
та 2 хэзээ нэг өдөр маргалдана гэдгийг мэддэг байх ёстой. Бусдад
амьдралаа дэлгэн хажууд нь маргалдах нь хамгийн бүдүүлэг учир хүнгүй,
тайван газар асуудлыг тайван шийдэж сур.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3126
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих