Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засварын ажил хийгдэж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр "ЗМЗ" ХХК шалгарч ажлаа эхлээд 4 хонож байна.
Өнөөдөр ажлын явцтай аймгийн ЗДТГ-ын, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир болон захиалагчийн хяналтын гишүүд танилцлаа.
Гүүрийн их засварын ажилд нийт 30 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд их засварын ажлыг 2019 оны 06 дугаар сарын 15-с 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус гүүрний хөдөлгөөнийг бүрэн хааж хийж гүйцэтгэх юм. Тус гүүр нь 1939 онд цэргийн зориулалттай ашиглалтад орсон, энэ хугацаанд их засварт огт орж байгаагүй бөгөөд 2012 онд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтээр их засварын ажил хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарч байсан. Аймаг орон нутгийн удирдлагууд удаа дараа холбогдох дээд байгуулагуудад хүсэлт тавьсны дагуу ийнхүү их засварын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гүйцэтгэгч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр, ажлыг яаралтай эхлүүлж, хүн хүч, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгаж, ажлыг эрчимжүүлж, түргэн шуурхай хугацаандаа гүйцэтгэн ашиглалтад оруулж, засварлаж дуусгах чиглэлийг өгсөн. "ЗМЗ" ХХК-ны хувьд энэ чиглэлээр мэргэшсэн, олон газар гүүр барьсан туршлагатай, одоогийн байдлаар газар дээр нь бүх материалуудаа татсан их засварын ажлыг хугацаанд гүйцэтгэж дуусна гэдгийг компанийн удирдлагууд хэлж байлаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31330
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих