Халхын голын байлдааны Ялалтын 80 жилийн ойг угтан БСШУСЯамны 125.491.973 төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих "Ялалт" музейн барилгын гадна засвар, тохижилтын ажил”-ыг гүйцэтгэх тендерт "Голден прогресс” ХХК шалгарч, менежер Ж.Батсайханаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 06-р сарын 10-ны өдрөөс эхлэн суманд ажиллаж эхлээд байна.
Дээрх тендерийн ажлын хүрээнд "Ялалт музей”-н гадна пасатыг бүрэн шинэчилж, гадна талбайг бетоноор цутган, хучилт хийж засварлах ажлыг гүйцэтгэх юм байна.
Одоогийн байдлаар Ялалт музейн гадна пасатыг шинэчлэх ажлын явц 40 %-ын гүйцэтгэлтэй явагдаж байна.
"Голден прогресс” ХХК нь "Ялалт музейн барилгын гадна засвар, тохижилтын ажил”-ыг 2019 оны 07-р сарын 10-ны дотор гүйцэтгэж дуусган, суманд хүлээлгэн өгөх хуваарьтай ажиллаж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31331
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих