ОХУ-ын Байгалийн тойргийн цэргийн нисэх хүчин Олон улсын цэргийн
"Сэлэнгэ-2014″ сургалтад оролцохоор болжээ. Нисэх хүчнээс гадна энэ
сургуулилтад анх удаагаа өөрөө явагч их буу «Акация», тийрэлтэт суурин
харвагч «Град», Ми-24 нисдэг тэрэгнүүд оролцох юм байна.
Энэ удаагийн хээрийн сургуулилт өргөн хүрээтэй болох бөгөөд "Хууль бус зэвсэгт бүлэглэлийг” устгах нэрийн дор явагдаж өнгөрөх ажээ.
ОХУ-ын Зэвсэгт хүчний төлөөлөгч Александр Юрьевич Гордеевын хэлж буйгаар ЯЦБМ гэхэд 20 нэгж, Т-72 танк 7 нэгж, мөн "Василек” шинэ 120 мм-ийн миномет оролцохоос гадна шинээр өөрөө явагч артиллерийн их буу "Акация”, тийрэлтэт пуужин бөөнөөр харвагч "Град”, агаарын эсэргүүцэх зенитийн их буу "Шилка” анх удаа оролцож байгаагаараа онцлогтой ажээ. Оросын зэвсэг, техникүүд цуваагаар Баянтүмэн өртөөнд буух бөгөөд түүнээс цааш сургалтын бүсэд хоёр орны армийнхан маршаар очих юм.
Энэ сургалт Чойбалсан хотын ойролцоох полигон дээр энэ оны наймдугаар сард болох ажээ. Цэргийн хүчний хувьд хоёр талаас 1000 гаруй цэргийн алба хаагчид оролцох өргөн хэмжээний хээрийн сургууль болох юм байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих