АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр World Learning олон улсын ТББ-ын хэрэгжүүлж буй #LEADMongolia 2018 хөтөлбөрийн хүрээнд "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах" багийн хэрэгжүүлж буй "Ажил хийх гоё" (Internship Compass) төсөл өнөөдөр буюу 6 дугаар сарын 22-ний өдөр Чойбалсан event hall-д зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлийн тэргүүн М.Бадамсүрэн болон холбогдох агентлаг, хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.
Дорнод аймагт хэрэгжиж буй "Ажил хийх гоё" төсөл хөтөлбөрт Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Тэгш оролцоо хөгжлийн төв, Дорнод аймгийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулагчаар оролцож байна.
Монгол улсад ажилгүй иргэдийн 35.6%-ийг 20-29 насны залуус бүрдүүлж байна. Үүгээр зогсохгүй эдгээр ажилгүй иргэдийн гуравны нэг нь дээд боловсролтой. Өөрөөр хэлбэл дээд боловсрол эзэмшсэн ч ажилд орж чадахгүй байна. Судалгаагаар шинэ төгсөгчид ажил олгогчийн тавьсан шаардлагыг хангахгүй байгаа нь дээд боловсролтой ажилгүй иргэд олшрох тэргүүлэх шалтгаануудын нэгт тооцогдож байна. Харин идэвхтэй ажил хайж буй болон төгсөх курсийн оюутнуудад ажлын байранд гарахад ямар практик мэдлэг зайлшгүй шаардлагатайг ойлгуулж, эдгээр чадварыг олгодог дадлагын системийг бүрдүүлснээр ажил олгогч нарын тавьж буй шаардлага, шинэ ажилтнуудын чадварын заагийг бодитоор арилгах юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31369
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих