Дорнод аймгийн иргэдийн тѳлѳѳлѳгчдийн хурлаас батлагдсан "Соёл урлагийн салбарын хѳгжлийг дэмжих хѳтѳлбѳр" энэ сарын 21-22-ний ѳдрүүдэд Чойбалсан хотноо зохион байгуулагдаж байгаа юм. Өнөөдөр буюу 6 дугаар сарын 22-ний өдөр Тусгаар тогтнолын талбайд өв тээгч, өвлөн уламжлагчид өөрсдийн хийсэн гар урлал, уран дархан, арьс шир, мод чулуугаар хийдэг бүтээлүүдээ үзүүлэн иргэдэд зааж сурган сумдын ардын авьяастнууд урлагийн тоглолтоо толилууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн удирдлагууд арга хэмжээний үеэр 100 гаруй батламжийг гардуулан өгсөн. Энэхүү арга хэмжээнд Дашбалбар сумаас хамгийн залуу өв уламжлагч М.Намуунбайгал /12 настай/, Баянтүмэн сумын өндөр настан, өв уламжлагч Ч.Жамсранжав /80 настай/ нар оролцож байгаа бөгөөд нийт 140 гаруй өв тээгч, өвлөн уламжлагч, соёлын ажилтнуудын төлөөлөл оролцлоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31370
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих