даргын орлогч Ч.Ганбат, ахмадын хорооны дарга Н.Төмөр болон аймгийн удирдлагууд оролцон тусгаар тогтнолын талбайд нээлтийн үйл ажиллагааг хийлээ. Тэмцээнд 9 сум, 11 баг (Хэрлэн сум)-ийн нийт 300 гаруй ахмадууд урлагийн 6 төрөл, спортын 5 төрлөөр өрсөлдөж авхаалж самбаагаа сорих юм.
Өнгөрсөн жил аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 21-ний өдрийг "Ахмадаа сонсох өдөр” болгон зарлаж, салбар бүрийн онцлогоос хамаарч, сар бүр тухайлсан салбарын ахмадуудтай уулзаж, санал хүсэлт, зөвлөмжийг сонсон бодлого, шийдвэртээ тусган хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 2018 онд 12 удаа зохион байгуулж, 266 ахмад настан оролцож, давхардсан тоогоор 300 гаруй санал, санаачилга гарсан. Ахмадуудаас гаргасан 300 гаруй саналыг 11 бүлэг болгон багцалж, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд 71 саналыг бодит ажил хэрэг болгон 49 саналыг ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31397
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих