Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын тэргүүлэгчдийн 106 дугаар тогтоолоор батлагдсан "Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх" хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд нууц далд аргаар үйлдэгдэж байгаа ХУЛГАЙЛАХ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагууд сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаанд ахиц гаргах, аймгийн хэмжээнд хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах, хууль тогтоомжийг сурталчилах зорилгоор "Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, малчдын оролцоог нэмэгдүүлье” салбар зөвлөгөөн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөнд Дорнод аймгийн 5 сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, хөдөөгийн малчдын бүрэлдэхүүнтэй оролцов.
Зөвлөгөөнөөр тулгамдаж байгаа асуудал, хулгайн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгох санал, тэргүүн туршлага, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцсэн байна.
АМАР АМГАЛАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31400
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих