Иргэдийн өдөр тутамдаа харилцаж, тэр тоолондоо их бага хэмжээгээр мөнгөө "сэгсрүүлж” байдаг газар бол банк. Банк хооронд гүйлгээ хийсний төлөө 300-500 төгрөг авна. Бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа шимтгэл төлнө. Зээл авахад элдэв янзын шимтгэл, баримтын үнэ гээд л хураана. Иргэдээс яаж мөнгө татах боломж байна, тэр болгоныг үлдээлгүй ашиглаж байгаа.
Өнөөдөр орон сууцны зээл авч байгаа хүмүүс маш их байна. Гэтэл эргэн
төлөлтийн жилдээ хүүгээ хуваагаад сар бүр тэнцүү хүү төлөх ёстой байтал
банкууд улаан цагаан луйвар хийж байна. Тэдний эхний жилд зөвхөн хүүгээ
авч байгаа. Тэр хугацаанд үндсэн мөнгөнөөс хасагдахгүй.
Зарим нь бүр эхний жилд үндсэн мөнгөнөөс ямар нэг хэмжээгээр хасах
боломжгүй байхаар ч гэрээ хийж байна. Энэ мэтээр арилжааны банкууд
иргэдийг хэтэрхий их шулж, мөлжиж байна.
Азаар ойрын үед ШӨХТГ-аас банкуудыг шалгаж, хууль зөрчсөн үйлдлээ таслан зогсоох шаардлага хүргүүлээд байгаа. ШӨХТГ-т иргэдээс арилжааны банкууд хууль бусаар хураамж, шимтгэл аваад байна гэсэн гомдол ирсэний дагуу шалгахад хоёр ч хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн нь илэрсэн гэдгийг удирдлагууд нь мэдэгдсэн. Тиймээс нэр бүхий 13 банкинд холбогдох албан шаардлагыг хүргүүлсэн аж.
Зүгээр олж байсан асар их ашгаа яасан гэж зүгээр л тавиад туучихав гэж, банкны удирдлагууд. Тэгэхээр энэ зунжингаа ч маргаан болж байж магадгүй.
Арилжааны банкууд зээлийн шимтгэлийг зээл олгосноос гарч буй зардал
гэж тайлбарладаг. Гэвч зээл олгохтой холбогдуулан гарах зардалтай
харьцуулж бодоход хэтэрхий өндөр тогтоогдсон гэдэг нь илэрсэн байна. Мөн
гэрээний харьцаанд оролцогчдын эрх тэгш байдал, зарчмыг зөрчиж байгаа
бөгөөд зээлдэгчийн эрхийг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байгаа аж.
Тиймээс энэ мэт хууль бус үйлдлийг нь таслан зогсоох талаас нь ажиллаж
эхлээд байгаа нь сайшаалтай.
Хэрвээ банкууд ШӨХТГ-ын шаардлагыг биелүүлбэл шимтгэл болон хураамж
нэрээр иргэдээс мөнгө авахаа болино гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Сайхан мэдээ биш гэж үү. Бараг ганц хуудас цаас гаргаж өгчихөөд 100
төгрөг хураах гээд байдаг банкууд одоо ном журмынхаа дагуу ажиллах байх
гэж найдаж байна. Хэрвээ шаардлагын дагуу ажиллавал долдугаар сарын
эхээр бид банкаар үйлчлүүлж, зээл авсаныхаа төлөө хэт өндөр шимтгэл
төлөхгүй болох нь байна. Гэхдээ тэр хооронд шүүх энэ тэр гээд бөөн
асуудал гарч таараа. Зүгээр олж байсан асар их ашгаа яасан гэж зүгээр л
тавиад туучихав гэж, банкны удирдлагууд. Тэгэхээр энэ зунжингаа ч
маргаан болж байж магадгүй.
За тэр нь ч яахав. Эцсийн дүндээ элдэв шимтгэл авах байдал зогсч л
байвал аятай юу. Түүнээс гадна ШӨХТГ-ын дарга О.Магнай "Арилжааны
банкуудын тайланг харахад, томоохон нэр бүхий банкуудын нийт орлогын 70
хувь нь валютын ханшийн зөрүүн дээрээс олсон гэсэн статистик тоо баримт
гарсан. Энэ нь валютын ханшийг урьдчилан мэдэж байсан байх магадлал
өндөр байгаа. Үүнийг шалгаж байна. Хуйвалдааны аргаар магадгүй их
хэмжээний ашиг олсон бол хариуцлага тооцно” хэмээн ярьсан. Хэрвээ үнэн
гэдэг нь тогтоогдвол ноцтой хэрэг явдал үүсэх нь тодорхой.
О.Магнай дарга явцын дундаас шалгалтаа зогсоочихгүй л бол банкуудын
балаг дуусахгүй. Орон сууцны ам.метрийн асуудлыг эрчимтэй гаргаж
ирсэнийхээ дараа тэгсхийгээд бараг больсон. Тийм зүйл болчихгүй бол
банкуудыг сайтар шалгаж, хууль зөрчсөн үйлдлүүдийг нь таслан
зогсоогоосой билээ.
Зөвхөн "Капитал” банктай холбоотой элдэв хэл ам, хууль бус үйлдлүүд гэхэд л барагдахгүй. Харин О.Магнай дарга хаа хүртэл явах нь вэ гэдэг л сонин байна. Нэгэнт эхэлснийх иргэдийнхээ эрх ашгийн төлөө тултал ажиллаасай билээ.
Н.Пунцагболд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих