Булган сумын нутагт байрлах Туг уул /Баян-Эрхэт хайрхан/-ыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 5-р хуралдааны 6-р тогтоолоор аймгийн тахилгатай болгох шийдвэр гарсан. Тахилга 8 дугаар 15-ны өдөр болно.
Энэ хүрээнд Туг уул /Баян-Эрхэт хайрхан/-ын тахилгын арга хэмжээг иргэдийн хүсэлт, хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах, түүхийг нь олон нийтэд таниулан сурталчлах, Тугийн сүмийг сэргээн засварлах, цаашид Туг уулыг түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг тодорхойлох зорилгоор тус сумын иргэд болон удирдлагуудтай хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорнод Их сургууль, болон бусад холбогдох байгууллагууд зохион байгууллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31449
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих