Шинэ Засгийн газар нь хэр удаан оршин тогтнох вэ-
Ойрхи Дорнодын асуудал бүтэн 67 жил нэг үе хурцдаж, нэг хэсэг намжсаар үргэлжилж байна.
Израилийн хувьд Хамас бүлэглэлийг өөрийн улсын гол дайсан гэж үздэг учраас тэдний дэмжлэгтэй Палестины шинэ Засгийн газартай хамтран ажиллахгүй гэсэн мэдэгдлийг хийгээд байна. Мөн Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяаху, М.Аббас болон түүний Засгийн газрын нөлөөгөөр Газын зурвасаас Израиль руу пуужин харвах явдал улам нэмэгдэнэ гэж болгоомжилж байгаагаа илэрхийллээ.
Ойрхи Дорнодын асуудал бүтэн 67 жил нэг үе хурцдаж, нэг хэсэг намжсаар үргэлжилж байна.
Энд манай дэлхийн хоёр том шашны гарал үүсэл, шашныг үндэслэгчид нь төрж, өссөн. Христ, Мусульман хоёр.
Мөн Заростустра шашныхан ч энэ л
бүс нутагт хамаарна. Ийм эмзэг цэгт муслим буюу палестин, христ буюу
еврей нар олон мянган жил хамтдаа аж төрж ирсэн нь түүхэнд бий.
Мөн энд дэлхийн дайн дуусмагц байгуулагдсан НҮБ-ынхан зөвшөөрч 1947 онд
еврейн улс болох Израйлыг байгуулан тусгаар тогтносон улс болгон
зарласнаар Палестинчуудын тусгаар улс болох тэмцэл эхэлсэн. Гэхдээ энэ
хугацаанд Палестинчууд өөрсдөө дотроо эвтэй байсан уу гэвэл бас үгүй.
Сүүлийн 60 гаруй жилийн турш
НҮБ-аас эхлээд дэлхийн томоохн улс гүрнүүд, бүс нутгийнх нь орнууд Ойрхи
Дорнодын асуудлыг энхийн замаар шийдэхээр хэдэн зуу, хэдэн мянган
удаагийн санаачилга гаргаж ирсэн. Гэвч хоорондоо хагаралтай Палестинчууд
тэгсгээд л тэмцэлдээд эхэлдэг нь асууудлыг сунжруулсаар л.
Хамас бүлэглэл 2006 онд засаг захиргааны сонгуульд ялалт байгуулсан бол
Газын зурваст Фатх бүлэглэл дараа жил нь эрх мэдлээ алдсанаар хоёр талын
дунд хагарал үүсч, эв түнжингүй байдал нь улам хурцадсан.
Энэ удаа Палестины олон бүлэглэлүүд дундаа хамгийн томд нь орох Хамас
/Лалын Эсэргүүцлийн Хөдөлгөөн/, Фатх /Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн/ хоёр
ахиад л гар барилцлаа. Уг нь эд нэг л зорилго, чиглэлтэй. Тэр нь
тусгаар тогтносон Палестин улс байгуулах явдал.
Тус хоёр бүлэг үзэл суртлын хувьд байнга хоорондоо тэрсэлддэг бөгөөд
Газын зурвас, хоёр мөрний Баруун сав гэх дэлхий дахины анхаарлын төвд
орсон хоёр ч бүсийг бий болгоод буй. Сүүлийн долоон жил үргэлжилсэн
тэдний хагарал хоёр хоногийн өмнө эвлэрэлд хүрээд байна.
Хоёр талын хэлэлцээр удтал үргэлжилсний эцэст бүр Ясир Арафатын үе буюу
1990-ээд оноос хойш шийдэгдээгүй байсан олон арван асуудлыг нэг тийш
болгож, Палестиний шинэ нэгдмэл Засгийн газрыг байгуулж, тангаргаа
өргөв.
Палестины нийслэл Рамалла хотод болсон
ёслолын үеэр Ерөнхийлөгч Махмуд Аббас нь "Түүхийн хар хуудас нэгмөсөн
эргэлээ” гэсэн нь Палестин нэгдмэл улс болох нь гэсэн найдварыг ард
иргэддээ бага боловч төрүүлсэн хэрэг болжээ. Гэхдээ АНУ-ын эрх баригчид
Палестины шинэ Засгийн газартай хамтран ажиллахаа мэдэгдэв.
Израилийн хувьд Хамас бүлэглэлийг өөрийн улсын гол дайсан гэж үздэг учраас тэдний дэмжлэгтэй Палестины шинэ Засгийн газартай хамтран ажиллахгүй гэсэн мэдэгдлийг хийгээд байна. Мөн Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяаху, М.Аббас болон түүний Засгийн газрын нөлөөгөөр Газын зурвасаас Израиль руу пуужин харвах явдал улам нэмэгдэнэ гэж болгоомжилж байгаагаа илэрхийллээ.
Б.Нетаньяаху мэдэгдэлдээ дэлхийн томоохон улс гүрний удирдагчдад шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалжээ.
Харин энэхүү нэгдмэл Засгийн газар хэр удаан оршин тогтноыг ч тааварлахад хэцүү юм. Олон улсын шинжээчид ч иймэрхүү тайлбарыг хийж байна.
Харин энэхүү нэгдмэл Засгийн газар хэр удаан оршин тогтноыг ч тааварлахад хэцүү юм. Олон улсын шинжээчид ч иймэрхүү тайлбарыг хийж байна.
Газын зурвас дахь байдал өмнөхөөс ч тогтворгүй болж, Израилийн
газар нутгийн түрэмгийлэл эрчимжсэн тул Хамаст Махмуд Аббасын тусламж
хэрэгтэй байгаа нь ийм эвлэрэлд хүргэсэн хэрэг гэж олон улсын ажиглагчид
дүгнэж байна.
Сар гаруйн өмнө Израильтай байгуулах гэж байсан энхийн хэлэлцээр нь
бүтэлгүйтсэн Махмуд Аббаст ч улс төрд хүчтэй нөлөө үзүүлэх хамтрагч
хэрэгтэй байгаа гэцгээж байна. Хамас бүлэглэлийн хувьд Израилийг үгүй
хийх нь анхны зорилго мөн. Зорилгодоо хүрэх гол зам нь зэвсэгт тэмцэл
гэдэгт бас бат итгэдэг.
Израиль болохоор Палестины Засгийн газрыг зальт үнэгтэй зүйрлэдэг
учир огт итгэл хүлээлгэж болохгүй гэдэгтээ бас бат үнэмшилтэй байдаг.
Иймээс л Палестины шинэ Засгийн газрын эсрэг хориг арга хэмжээг авч
эхлээд байгаа юм.
Шинэ Засгийн газраа эмхлэн байгуулсан М.Аббасын хувьд энхийн
хэлэлцээрийг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа албан ёсоор зарлав.
М.Аббасын Засгийн газарт Хамасын гишүүд суухгүй бөгөөд тэр нь түүний
Израильтай энхийн хэлэлцээрээ үргэлжлүүлэх санал тавих гол үндэслэл ч
байж болох тухай ярьж байна.
Палестины шинэ Засгийн газар нь улс төрөөс хараат бус 17 сайдтай
байхаар болсон. Тэд ирэх зургаан сарын хугацаанд шаардлагатай бүхий л
сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах нэн тэргүүний зорилт тавин
ажиллаж эхэлжээ.
Палестины шинэ Нэгдмэл Засгийн газрын тэргүүнээр Рами Хамдалла, түүний
орлогчоор Зиад Абу Амр нар томилогдсон. Нэг удирдлагатай байснаар тус
улсын улс төр, нийгмийн амьдрал урьд хожид байгаагүйгээрээ тогтвортой
болно гэдэгт эрх баригчид найдаж буйгаа илэрхийлсэн байна.
GEREG mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3152
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих