УИХ-ын Төрийн байгуулалтьш байнгын хорооны хуралдаанд Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа, Холбооны Газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ. УИХ-аас өгсөн чиглэлээр тус газрын дарга Ц.Жадамбаа Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт ямар шатанд яваа талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийх ёстой байсан ч энэ тухай тайлагнасангүй, байгууллагынхаа ажлыг танилцуулсан нь шүүмжлэл хүлээлээ.
Ямартай ч төрийн зарим үйлчилгээг шуурхай болгох зорилгоор
Улаанбаатар хотын хэмжээнд 20 гаруй ТҮЦ машин байршуулсан юм байна.
Иргэд тэрхүү машинаас хорооны тодорхойлолтоос эхлээд цагдаагийн
тодорхойлолт зэрэг хэд, хэдэн төрлийн лавлагааг авах бололцоо бүрдсэнээр
Улсын бүртгэлийн ерөнхий газар болон түүний харьяа газар хэлтсүүдийн
ажлын ачааллыг багасгасан. Иргэд мөн цаг заваа хэмнэж байгаа аж. ТҮЦ
мапшны нэг бүрийн үнэ 11 сая төгрөг юм байна. Мөн 'Ухаалаг шуудан"
төслийг хэрэгжуүлж буй аж.
Дээрх мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүн Р.Бурмаа төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх хүрээнд Ерөнхий сайдын багцад найман тэрбум төгрөг суулгаж, түүгээр тодорхой ажлууд хийсэн гэж байгаа ч тэр нь үр дүн муутай байна гэж дүгнэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Су.Батболд "Өндөр настнууд ТҮЦ машин дээр очоод өргөдөл бичих нь байтугай яаж скайнердахыг ч мэдэхгүй. Ийм үйлчилгээг нэвтрүүлснийгээ төрийн үйлчилгээ ухаалаг боллоо гэж бодож байгаа бол том эндүүрэл болно. Үүнийхээ оронд сум бүр лүү өндөр өртөгтэй татсан шилэн кабелуудыг төрийн байгууллагууд руу хэрхэн хүргэж, ашиглах вэ гэдгийг МТШХХГ бодож олох ёстой" гэлээ.
ӨДРИЙН ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих