Япон арилжааны халим агнуураа эхлүүлсэнтэй холбогдуулан Осака хотын их дэлгүүрт өнөөдрөөс халимын мах худалдаалж эхэлжээ. Арилжааны халим агнуураас 31 жил түдгэлзсэн Япон улс энэ сарын 1-нээс агнуурын ажлаа дахин эхлүүлсэн юм. Япон Халим агнуурын олон улсын комиссоос /IWC/жилд 227 халим агнах эрхтэйгээр өнгөрсөн зургадугаар сарын 30-нд албан ёсоор гарсан байна. Япон улс "IWC”-т 60 гаруй жилийнөмнө элсэж, тус байгууллагын гишүүний хувьд 1988 ондарилжааныхалим агнуураа зогсоож байжээ. Осака хотын "Ханкю” их дэлгүүрт 100 грамм халимын махыг 599 иенээр/5.53ам.доллар/худалдаалж байгаа бөгөөд амталгааны үнэгүй махыг ч мөн үйлчлүүлэгчдэдээ санал болгож байгаа ажээ.
Э.Хулан
![](/templates/chver2/images/logochoibalsan.png)
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31537
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих