Сар бүрийн эхний долоо хоногт аймгийн удирдлагуудтай хийдэг ээлжит
цахим хурал болж, Ерөнхий сайд Н.Агстанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх
100 хоногийн хүрээнд Засгийн газраас хийж буй ажлуудын талаар мэдээлэл
хийлээ. Тэрбээр аймгийн удирдлагуудад хандан аль олох үндэсний
үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авах, шаардлагагүй зарим импортын хэрэглээг багасгахыг зөвлөлөө.
Энэ үеэр мөн "888 төсөлд шалгарсан төслийг зарна" гэсэн зар ор үндэсгүй гэдгийг тайлбарлав. Түүнчлэн аймаг, орон нутгийн дэд бүтэц, эДийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн нийслэл, аймгуудад Тудамж" төслийг хэрэгжүүлэх, есөн аймагт дулааны станц байгуулах, 16 суманд "Шинэ сум" төсөл хэрэгжуүлэх, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар Улаанбаатар хоттой холбох, аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууц барих зэрэг ажлуудыг Ерөнхий сайд нэрлээд, эдгээрт онцгой анхаарал тавьж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.
ӨДРИЙН ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих