Чингис хааны онгон гэж Ордост жуулчдыг татах цогцолбор бий болголоо. Энэ тухай олон жишээ хэлж болно. Миний "Эзэнт гүрэн Хүннү" бүтээлийн санаа хэн бүхэнд ойлгомжтой. Би энэ бүтээлээ асар томоор аль нэг газар Замын -Үүд юм уу, эсвэл хойд хил Алтанбулаг, нэг бол шинээр барьж байгаа Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал дээр барихыг хүсч байна. Үүнийг барих төсөл хөөцөлдөх санаа байгаа. Манайхан сүүлийн үед хандив цуглуулж ямар ч ашиггүй хурдан морь, бурхан босгоод байдаг юм билээ.
Мөн асар том Майдар бурхан босгох гэж байна. Энэ бурхан монголчуудын түүхэнд ямар нөлөө үзүүлснийг өнөөдөр мэдэж байгаа хүн алга. Тэрний хурдан морь, тэр аймгийн бөхийн хөшөөний дэргэд зургаа авахуулна гэж жуулчид ирэх болж байна уу. Хөшөө дурсгал босгохдоо алсыг харах хэрэгтэй байна. Ядахдаа тэр нь том санаа агуулсан урлагийн бүтээл баймаар байна" гэлээ. Р.Лхамсүрэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд босгосон "Монголын нууц товчоо"-ны 750 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөөг бүтээжээ. Түүний "Морь тэрэг", 'Түүхээ манан сахихуй", зэрэг бүтээлүүд нь алдартай билээ. Тэрбээр зүгээр нэг морь, бөхийн хөшөө босгож мөнгө хөөцөлдөж явдаггүй нэгэн. Дорвитой олон хэлийн хүмүүст эх орноо таниулах бүтээл туурвидагаараа онцлогтой. Тухайн цагт нөлөө бүхий уран бүтээлчдийн хамт Чингис хаан гэж дуугарч үндсэрхэг үзэлтэн гэж зэмлүүлж явсан удаатай.
Тэрбээр өнөөдөр Монголынхоо түүхийг дэндуү мэддэг нь бүтээл бүхэнд нь тусч тэр бүхнээ гадагш нь алдахгүйг хичээж, ганц хувь бүтээснээ худалдчихаж чаддаггүй нь ийм учиртай ажээ. Ийнхуү бүхий л түүхээ хадгалсан "Эзэнт гүрэн Хүннү" бүтээл гадныхныг гайхашруулах цаг ирнэ биз ээ.
Н.ЛХАГВАСҮРЭН /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих