"Зүүн бүсийн хурд-2019” наадам Дорнод аймагт зохион байгуулагдах болсонтой холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар баяр наадмыг зохион байгуулах 11 салбар хороо байгуулагдан даргаар нь аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат ажиллаж байна. Энэ жилийн баяр наадам нь "Зүүн бүсийн хурд" наадмыг 5, Зүүн бүсийн чуулга харвааг 14 жилийн дараа Дорнод аймагт зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 4-р сарын 10-ны өдрийн 134 дугаар тогтоолын дагуу "Зүүн бүсийн хурд-2019" наадмыг аймгийн баяр наадамтай хамтад нь 2019 оны 7-р сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31579
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих