Зөв хувцасладаг хүн нийгэмд сайнаар үнэлэгдэж, буруу хувцасладаг хүнээс илүү орлоготой байдаг. Тухайлбал зөв сайхан хувцасладаг хүний цалин эв хавгүй буруу хувцасладаг хүнийхээс 20 орчим хувиар өндөр байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Эрхэлж буй ажил мэргэжлээс нь хамаарч хувцаслалтыг гурван төрөлд хувааж үздэг.Хуучинсаг хэв загвар бол хуульч, банкир, төрийн албан хаагчдын хувьд хэзээ ч хуучирдаггүй загвар. Гэхдээ эдгээр салбарын эрчүүдийн хувьд цамцаа сонгодог загварын костюмныхаа өнгөтэй хослуулан өмсөх нь сайхан харагдуулна. Мөн сайн чанарын механик цаг, хуримын бөгжөөс өөр чимэглэл зүүх хэрэггүй.Харин бүсгүйчүүдийн хувьд нүүрэндээ хөнгөн будалт хийж, сонгодог хэлбэрийн чимэг зүүлтээр хослуулах нь зүйтэй. Үүнээс гадна намхан юм уу дунд зэргийн өсгийтэй гутал, өвдөгний орчим урттай банЗал зэрэг нь таны ажил хэрэгч дүрийг төгс бүрдүүлнэ.
Олон хүнтэй харилцдаг худалдааны салбарынхан болон хэвлэл мэдээллийнхэнд аль болох үнэтэй, тансаг материалаар хийсэн сонгодог загварын костюм, гоёмсог цамц, хантааз зэрэг харилцааны хэв шинжтэй хувцас тохиромжтой. Үүнд цамц болон костюмны өнгө заавал хослох албагүй, чөлөөтэй байж болдог ба зарим тохиолдолд жинсэн өмдөн дээр пиджак өмссөн ч болно.Бүсгүйчүүдийн хувьд тансаг хийцтэй өмд костюм өмсч хөнгөн будалд хийх хэрэгтэй.
Рекламны ажилтнууд, гоо сайхан, шоу бизнесийнхэнд хачин чамин хийцтэй ноосон цамц, хантааз багтах бөгөөд эрчүүд заавал зангиа зүүх шаардлагагүй гэж үздэг. Эмэгтэйчүүдийн хувьд нүүр будалтаа хүссэнээрээ сонгож болно.Нийгмийн аль ч салбарт ажиллаж байсан олон нийттэй харьцаж байдаг тул таны гадаад үзэмж тун чухал. Өөрийн мэргэжил ажлын онцлогт тохируулан хувцаслаж заншаарай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих