Тус арга хэмжээг Богд уулын Жаргалантын аманд орших "Чингисийн хүрээ" жуулчны баазад зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 500 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Тэдний дийлэнх нь Баян-Өлгий аймгийн уугуул иргэд аж. Оролцогчдын хамгийн залуу нь 17 настай бол хамгийн ахмад нь 82 настай хүн байгаа гэнэ. Уг баяр өмнө нь жил бүрийн аравдугаар сард Баян-Өлгий аймагт зохиогддог байсан бөгөөд энэ оны хувьд Улаанбаатар хотод зохиох болсон нь илүү олон хүнд таньж мэдүүлэх, сурталчлах зорилготой юм байна.