19-нд, Германы Канцлер Ангела Меркель: Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээр хохиролд учирсан нь Ираны ганц талын хариуцлага биш юм гээд өнөөгийн Персийн булангийн хурцадмал байдал шат өгсөхөөс зайлсхийхийн тулд бүх дипломат харилцааны боломжоо ашиглахыг уриалж байна гэжээ.
Мөн өдөр болсон жил тутмын зуны хэвлэлийн бага хурлын үеэр Меркель сэтгүүлчдийн асуултад хариулж хэлэхдээ, АНУ юуны өмнө Ираны цөмийн хэлэлцээрээс ухран гарахаа мэдэгдсэн. Гэрээ байгуулагч тал ухран гарсан нөхцөлд, Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээр одоогийн нөхцөл байдалд тулгараад байгаа юм гэжээ. Одоогоор Иран цөмийн асуудлаарх хэлэлцээрийн амлалтаа журамлан сахих нь ач холбогдолтой, хэрэв олон улсын хамтын нийгэмлэг эерэг дохио өгвөл, Ираны ашиг сонирхолд нийцэх болно гэж тэрээр үзжээ.
Меркель: тус бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдалд санаа зовж байна. Бий бүхий дипломат харилцааны боломжийг ашиглан, Персийн булангийн бүс нутгийн хурцадмал байдал цаашид гаарахаас сэргийлэхийг уриалж байна гэжээ. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Трамптай энэ асуудлаар яриа хэлэлцээ хийсэн гэжээ.
Ренчинсоо
ХОУР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих