“Унтах нь тархинд хөнөөлтэй нэгдлийг цэвэрлэхэд чухал үүрэгтэй бөгөөд бат бөх нойрсох нь сайн гэдгийг судалгаагаар нотоллоо” хэмээн Рочестерийн их сургууль дахь Анагаах ухааны төвийн Мэдрэл судлалын төвийн эрхлэгч Майкен Недергаард хэлсэн байна. Түүний ахалсан баг нойр, хөгшрөлт, альцгеймер буюу зөнөх өвчний хамаарлыг судалсан нь “Science Advances” сэтгүүлд нийтлэгджээ. Тэд судалгааны үр дүнд нойргүйдэл нь альцгеймер өвчний урьтач нөхцөл болж буйг нотолсон байна.
Доктор Недергаард өмнө нь 2012 онд Глимфатын систем /glymphatic system/-ийн тухай судалж, нийтэд танилцуулж байв. Энэ нь тархинд үүсэж буй бета амилоид хэмээх альцгеймер үүсгэгч нэгдлийг тархинаас цэвэрлэх процесс юм. Гол онцлог нь глимфатын систем зөвхөн унтаж байхад, тэр тусмаа бат бөх нойрсох үед идэвхтэй ажилладаг байна.
Б.Бадамгарав
Эх сурвалж: WEF
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих