БНХАУ-ын нийт цахилгаан хэрэглээний 59 хувийг уламжлалт эх үүсгүүрүүд эзэлдэг. Тэгвэл тус улс СЭХ-ний эзлэх хувь хэмжээг түүнээс давуулахаар ажиллаж байна. Үүний хүрээнд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хаах эсвэл технологийг сайжруулж солихыг шаардаж байгаа ба зөвхөн шинэ эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаа сүүлийн 5 жилийн дотор 10 дахин нэмэгдүүлжээ. 2050 он гэхэд нарны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 1.3 ТВт-д хүргэх, салхин цахилгаан станцыг 1.2 ТВт-д хүргэхээр зорьжээ. Ингэснээр тус улс дэлхийн нарны цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 17 хувийг дангаараа эзлэхээр, салхины эрчим хүчний суурилуулалтын гуравны нэгийг бие даан эзлэхээр төлөвлөжээ. Дашрамд дурдахад, БНХАУ уул уурхайн компаниудыг нийт хэрэглээний 20-иос багагүй хувийг СЭХ-р шийдэх хуулийг хэлэлцэж байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих