Өнгөрсөн 3-р сарын 8-нд Малайзын агаарын тээврийн "Boeing 777-200"
онгоц Куала Лумпураас Бээжин хүрэх замдаа сураггүй алга болоод бараг
гурван сарын нүүрийг үзэх гэж байна.
Онгоцонд нийт 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүн зорчиж явсан бөгөөд Хятад болон Тайваны 152, Малайзын 38, Индонезийн 7 иргэн байсан бол ОХУ, Итали, Недарланд, Австри улсаас нэг иргэн байсан бөгөөд өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа юм.
Харин Британийн дарвуулт завьчин эмэгтэй Малайзын иргэний агаарын тээврийн сураггүй болсон "Boeing 777" нисэх онгоцны шатаж байсныг харсан гэж мэдэгджээ.
Малайзын Засгийн газрын хүсэлтээр тус нисэх онгоцыг эрэх ажиллагааг удирдаж буй Австралийн тээврийн аюулгүй байдлын товчоо (АТАБТ) гэрчийн мэдүүлгийг шалгаж эхэлсэн байна.
Куала-Лумпураас Хятадын нийслэл Бээжин хотын чиглэлд "MH370" дугаарын нислэг үйлдэж байхдаа гэнэт чиглэлээ өөрчилсөн тус нисэх онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гэж үзэж байгаа билээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих