АНУ-д хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын багт Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан багтсан нь олны анхаарлыг татаад буй. Айлчлалын сүүлийн өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Хуульзүйн сайд болон ерөнхий прокурортой уулзана. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан оролцоно гэдгийг эх сурвалж мэдээллээ. Албаны уулзалтаар ямар асуудал ярих мэдээлэл байхгүй.
Хамгийн түрүүнд оффшор дансанд буй Монгол Улсын зарим иргэдийн мөнгийг буцаан авах талаар ярилцах магадлалтай. Учир нь Х.Баттулга Ерөнхийлөгчөөр соногдсоныхоо дараахан тухайн үед АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайдыг хүлээн авч уулзсан. Энэ үеэрээ оффшор бүст буй Монгол Улсын хөрөнгийг буцаан авахад АНУ-ыг туслахыг албан ёсоор хүсч байсан юм. АНУ-ын Элчин сайд “Авлигатай тэмцэх болон оффшор бүст байгаа хууль бус орлогыг нээн илрүүлэхэд Монгол Улсад туслахдаа таатай байх болно” гэдгээ илэрхийлж байсан билээ.Үүнээс гадна албан бус хүрээнд Ерөнхий сайд асан С.Баярын хүүхдүүдийн 7 хаус, мөн саяхан олон сая доллартай АНУ-ын хил дээр саатуулагдсан гэх шүүгч Төмөрбатыг буцаах тухай зэрэг асуудлыг хөндөх байх гэж олон нийт таамаглаж байна. Тэгэхдээ УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын алдааг давтахгүйгээр “цэвэрхэн ажиллахаар төлөвлөснийг эх сурвалж хэллээ. Гишүүн Аюурсайхан нар өнгөрсөн өвөл Швейцарьт олон улсын хуралд оролцоод ирэхдээ “Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор дансны бүх хуулгыг авчирлаа” гэж мэдээлж байсан юм. Гэтэл тэр нь хоёр улсын Хуульзүйн яам, АТГ-ын харилцан мэдээллийг дипломат шугамаар эрхэм гишүүдийн суусан онгоцоор зөөвөрлөж таарсныг Гадаад хэргийн яамнаас мэдээлж учрыг тайлбарласан билээ.
Эх сурвалж: itoim.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих